Уртын дууны шүлэг болон аудионоос дүрс үүсгэн онцлогийг судлан ангилах судалгаа

Судалгааны тайлбар: Монгол судлалын хүрээнд уртын дууны төрөл зүйлийн онцлог, аялгуу, шүлэг, дуулагдсан газар орны байдал зэрэг олон талаас нь нэлээд судлагдсаар ирсэн билээ. Монгол ардын уртын дууны судалгаа энэ салбарын дотоодын эрдэмтэд болон Монголч гадаад эрдэмтдийн хувьд танил хэдий ч дэлхий нийтэд төдийлөн хөгжөөгүй, танил бус байна. Өнөө цагт хиймэл оюуны хөгжлийг олон салбарт ашиглаж байгаа бөгөөд бичвэрээс дүрс үүсгэж харуулах, дуунаас дүрс үүсгэх, тэр байтугай дууны шүлгийн бичвэр, дуучны нэр гэх зэрэг мэдээллээс дууг үүсгэх судалгаанууд хэрэглээнд нэвтэрч байна. Тиймээс энэхүү салбар дундын судалгаагаар монгол уртын дууны онцлогийг судлах, ангилах зэрэгт бичвэр, аудионоос дүрс үүсгэн түүнийг дүрс ангилах үр дүнтэй аргуудаар ангилах зорилготой юм. Энэ чиглэлийн салбар дундын судалгаа Монголд өнөөг хүртэл хэрэгжиж байгаагүй. Тэгвэл энэ нь бидний хувьд энэ чиглэлийн салбар дундын судалгаа хөгжүүлэх алхмын эхлэл болно гэж бид үзэж байна. Бичвэр, аудио зэрэг нь бидэнд харагдах сонсогдох хэлбэр өөр ч, компьютерт битүүдийн цуваа тул түүнийг ямар хэлбэрт дүрслэх нь дурын хэрэг юм. Одоогоор бид төв халхын уртын дууны үгийн санг бүрдүүлээд байгаа бөгөөд түүнээс урлаг, утга зохиол талаас нь ангилсан байдлаар танилт хийх, мөн олон улсад уртын дууныхаа өвөрмөц онцлогийг харуулахын тулд дэлхийн хэмжээнд танил болсон дууны сангуудтай харьцуулан судлах болно. Ингэснээр үр дүнг олон улсын сэтгүүлд хэвлүүлэх боломжтой болох юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
475
Татсан тоо
236
Файлын хэмжээ
1.01 MB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Цахилгаан инженерчлэл, электрон инженерчлэл, мэдээллийн инженерчлэл
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа