ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАРТ НУТАГШУУЛЖ БУЙ ЕВРОП МИНЖ (Castor fiber)-ИЙН АМЬДРАХ ОРЧНЫ СОНГОЛТ, СУУРЬШЛЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН МОНИТОРИНГ СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Судалгааны тайлбар: Туул голын сав дагуу нутагшуулж буй европ минж (Castor fiber)-ийн амьдрах орчны сонголт, шаардлагад олон удаа, олон бодгаль суллаж буй тухайн голдирол дагуу газрын геоморфологийн нөхцөл хэр нийцэлтэй байгааг тогтоох, минжийн идэш тэжээлийн хүртээмж болон ангууч амьтны зүгээс үзүүлэх дарамт, эрсдэл байгаа эсэхийг илрүүлэх зорилготой ажиллав. Хээрийн тандалт судалгааг бид Туул голын Улаанбаатар хотын Маршалын гүүрнээс дээш голын эх хүртэл агаарын замаар нийт 85.9 км зайг хөвөө газар, мөсөн дээгүүр явган болон автомашинаар 2022 болон 2023 онд тус тус гүйцэтгэв. Европ минж (Castor fiber)-ийн дөрвөн бүл суурьшиж буйг 2022 оны өвөл овоохой болон бургас, улиас зэрэг түүний идэш тэжээлийн идсэн үлдэгдэл, идээшил газрын хамрах хүрээ, модлог ургамал дээрх ул мөрөөр тандаж, шууд ажиглалтын аргаар тогтоолоо. Дээрх дөрвөн бүл тархан суурьшсан зайг дэлгэвэл, нэг болон хоёр дугаар бүл хоорондоо 6.5 км алслагдсан. Хоёр болон гурав дугаар бүл хоорондоо 20 км зайтай тархан суурьшсан байгаа бол гурав болон дөрөв дүгээр бүл хоорондын тархацын зай агаарын замаар 60 хүртлэх км зайд алслагдсан байв. Эндээс үзвэл, бүл хоорондын усны голдирол дагуух зайн үзүүлэлт жигд бус байгаа нь минжийн амьдрах орчны шаардлага, сонголт хийх тохиромжтой, таатай газар орчин хомс буйг илтгэнэ.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
123
Татсан тоо
87
Файлын хэмжээ
3.69 MB
Оруулсан огноо
2024.02.20
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны арга зүй
д нийт гурван удаа хээрийн ажиглалт, тандалт судалгааг Туул гол, түүний зарим цутгал жижиг голын урсац дагуу хийж гүйцэтгэв.
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
10.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
Монгол орчны хөхтөн судлалын нийгэмлэг ТББ
Захиалагч байгууллага

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа