1.8K
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД АМИА ХОРЛОХ ОРОЛДЛОГО, АМИА ХОРЛОЖ НАС БАРСАН ТОХИОЛДОЛ, АРХИ МАНСУУРУУЛАХ БОДИСЫН ХЭРЭГЛЭГЧ БОЛОН ДОНТОГЧИЙГ БҮРТГЭХ МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЖ ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН СҮЛЖЭЭГ ҮҮСГЭХ
Судалгааны тайлбар: Амиа хорлолт нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байгаа бөгөөд (ДЭМБ, 2021) өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны 4 дүгээрт амиа хорлолт орж, амиа хорлолтын нийт тохиолдлын 77% нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгдэж байна. Монгол улсын хувьд 2021 оны байдлаар, 100000 хүн амд ноогдох амиа хорлож нас барсан дундаж тохиолдлын тоо 15.0 байгаа нь дэлхийн дунджаас (10.6), 4.4-өөр, бүсийн дунджаас (10.2) 4.8-аар илүү байгаа нь Номхон далайн Баруун эргийн бүсийн хэмжээнд 5 дугаарт орж буй үзүүлэлт болж байна. Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 16.9 мянган хүн нас барснаас 2.8% орчим нь амиа хорлож нас баржээ. 2010-2019 оны дунджаар нийт нас барсан хүн амын 60.5%, амиа хорлож нас барсан тохиолдлын 85% нь эрэгтэй хүйсийнх байв. Монгол улсын Эрүүл мэндийн үзүүлэлт 2021- оос үзвэл 2021 онд 483 хүн амиа хорлож нас барсан ба энэхүү үзүүлэлтийг 10 000 хүн амд харьцуулахад 1.5 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 19, 2020 онтой харьцуулахад 32 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна.
ДЭМБ-ын тайланд нийт 103 улс оронд хийсэн судалгаанаас харахад 11.9% нь архинд донтох эмгэгтэй байна. Үүнээс харахад архи, мансууруулах хэрэглэх эмгэгтэй хүмүүсийн эзлэх хувь жилээс жилд ихсэж байгаа боловч эмчилгээ үйлчилгээнд хамрагдах байдал нь хангалтгүй байсаар байна гэжээ.
Манай улсад ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн судалгаагаар дэгдэмхий уусгагч бодисын хэрэглээ 5.3% байсан ба сэтгэц идэвхт бодисын хэрэглээ 22% (33) байгаагаас каннабис (8.7%), харин тайвшруулах, нойрсуулах эм (8%) зонхилж байна. Мөн ЕБС-ийн 9-10-р ангийн 1000 сурагчдын дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 9% нь мансууруулах бодис хэрэглэж байсан. СЭМҮТ-ийн 2013 оны Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар архинд донтох эмгэг 6.2% байсан бөгөөд 1986-1992 онд хийгдсэн судалгаатай харьцуулахад архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна.
Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 05 сарын 30 өдрийн 104 дүгээр дугаартай зарлигийн 12 ба 13 дугаарт зүйлд Монгол улсын хэмжээнд амиа хорлож нас барсан болон амиа хорлох оролдлого тохиолдлыг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох байгууллагуудын нэгдсэн сүлжээтэй болох гэсэн бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” тунхагласан зорилгын 3.5.1-д “Үндэсний хэмжээнд мансууруулах бодис ба архинд донтох эмгэгийн тархалт, эмчилгээний хамралтыг судлах”, 3.4.2-д “Амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин” заасан шалгуурыг хангах ажлын хүрээнд 2018-2019 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан (06/05 тоот зөвлөмж, 1а/2551 албан тоот) үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэн ажиллах үүргийг биелүүлэхийн тулд энэхүү судалгааны ажлыг хийх хэрэгцээ шаардлага буюу үндэслэл болж байна.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 181
- Татсан тоо
- 33
- Файлын хэмжээ
- 20.92 MB
- Оруулсан огноо
- 2024.12.05
- Судалгаа хийгдсэн он
- 2024 он
- Судалгааны салбар
- Бусад анагаахын шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 66,185,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- СЭМҮТ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
В. Баярмаа, Анагаах ухааны доктор (Ph.D), СЭМҮТ Э. Оюунсүрэн, Анагаах ухааны доктор (Ph.D),, дэд профессор, ЭМЯ Т.Ганцэцэг, Анагаах ухааны доктор (Ph.D), дэд профессор, СЭМҮТ Д.Баясгалан – ЭМЯ - Бодлого төлөвлөлтийн газрын Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн шинжээч Баяртулга - ЭМЯ - Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэн-Очир - ЭМЯ - Ахлах мэргэжилтэн Н.Гантулга – ЭМХТ - Мэдээллийн ахлах мэргэжилтэн Д.Болорчимэг - НҮБ-ын Хүүхдийн сан- Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болорцэцэг - НҮБ-ын Хүүхдийн сан- Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн О.Болормаа - ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Д.Анужин – ХЗДХЯ - Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн Д.Анхзаяа – БШУЯ - Цахим бодлого, статистикийн хэлтсийн шинжээч Б.Дуламсүрэн – БШУЯ - Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Д.Мөнхзул - ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Эрхэсбаатар - ЦЕГ-ын ХТТГ, Эрүүгийн цагдаагийн III тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Уулзахжаргал – ЦЕГ-ын ХТТГ, Эрүүгийн ахлах мөрдөгч Г.Золжаргал – ЦЕГ - Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Д.Нямдаваа – ЦЕГ, Мөрдөн байцаах алба