179
Агаар дахь тоосонцрын орон зайн тархалт болон хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийг хиймэл дагуулын мэдээ болон бодит ажиглалтын судалгаагаар харьцуулан тооцоолох нь
Судалгааны тайлбар: Идэвхигүй дээжлэгч (Big Spring Number Eight)-ийг арга зүйн дагуу хийж, эх үүсвэрийн зонхилох салхины доод талд байршуулан, дээжний саванд хуримтлагдсан агаар мандлын тоосыг 2 сар тутамд авч лабораторийн шинжилгээгээр хими, физик шинж чанарыг тодорхойлно.
Эх үүсвэрийн ойролцоох цэгүүдэд камерийг идэвхигүй дээжлэгчийн хамт байршуулна. Энэхүү үе шатанд Brinno MAC 200 хэмээх гадаад орчны хяналт шинжилгээнд зориулсан камерыг ашиглахаар төлөвлөж байна.
Япон улсын цаг уурын агентлаг (Japan Meteorological Agency)-аас 2014 оны 10 сард хөөргөсөн Himawari – 8 хиймэл дагуулын зургийг ашиглана. Уг хиймэл дагуул нь бодит цагийн мэдээг 10 минутын давтамжтайгаар дарж боловсруулалт хийж хадгалдаг. Төслийн хүрээнд 1 цагийн давтамжтай зургийг ашиглан үр дүн гарган авахаар төлөвлөж байна. Мөн хөрсний дээжийг шугаман аргаар, тодорхой орон зайн давтамжтайгаар авч бохирдлын үнэлгээ, байгаль орчны эрсдлийн үнэлгээг хийнэ.
Үүний үндсэн дээр агаар бохирдуулагч тоосонцорын орон зайн тархалтыг тооцох ба хүний эрүүл мэндэд учирч болох эрсдлийг тогтооно.
Түлхүүр үг:
Агаар дахь тоосонцрын орон зайн тархалт
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 378
- Татсан тоо
- 179
- Файлын хэмжээ
- 4.69 MB
- Оруулсан огноо
- 2023.05.06
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны салбар
- Нийгэм, эдийн засгийн газар зүй
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- МУИС
- Захиалагч байгууллага