Агаар мандлын гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг цаг агаарын аюулт үзэгдлүүд болон эмзэг байдлын (малчид/бэлчээр) хүчин зүйлсийг нэгтгэн сайжруулах нь

Судалгааны тайлбар: ндэслэл (Background) (Дэлгэрэнгүйг хавсаргасан төслийн саналаас харна уу) Монгол орон нь хүйтэн, хуурай ширүүн уур амьсгал, эмзэг экосистем, байгаль-цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцоо (бэлчээрийн мал аж ахуй) зэргээсээ шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг улсуудын нэг болоод байгаа билээ. Сүүлийн жилүүдэд цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдсэнээс улс орны экoлoги, нийгэм, эдийн засагт учруулах хор хөнөөл ихэссээр байгаа бөгөөд цаашид ч ихсэх хандлагатайг судалгаанууд харуулсаар байна. Манай орны хувьд хамгийн их учир холбогдолтой цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн тоонд ган, зуд, шороон шуурга (3Ds: Drought, dzud, and dust storm) багтах бөгөөд эдгээр нь хоорондоо харилцан уялдаатай гамшгийн механизмыг бүрдүүлдэг. Түүнчлэн, 1990 оноос хойш улс төр, бүтэц-зохион байгуулалт, нийгэм- эдийн засагт гарсан өөрчлөлтүүд нь мал аж ахуй, бэлчээр ашиглалтын уламжлалт тогтолцоо, тэдгээрийн өөрчлөлтөнд дасан зохицож, түүнийг даван туулах чадварт сөргөөр нөлөөлсөөр байна. Үүнээс үүдэн нүүдлийн соёл алдагдаж, малын хэт өсөлт, бэлчээрийн хэт ашиглалт, доройтол ихэссэнээр, 3D гамшигт үзэгдэлд өртөх эрсдэлийг улам нэмэгдүүлэх нөхцөл бүрэлджээ. Тухайлбал, 2000-2002 оны ган/зудын улмаас Монгол Улс 10 гаруй сая толгой малаа алдаж, нийгэм, эдийн засаг хувьд ихээхэн хохирсон бол, 2010 оны ганцхан жилийн зудын улмаас 10 гаруй сая толгой мал (нийт малын 22%) хорогдож, эдийн засгийн хувьд 474 тэрбум төгрөгийн хохирол учирчээ (энэ нь 1945 оноос хойшхи хамгийн их хохирол юм). Түүнчлэн, 2008 онд (5 сарын 26-27) зүүн бүс нутагт болсон хүчтэй шороон/цасан шуурганаас 52 хүн, 280 мянган мал амь үрэгджээ. Ийнхүү, 3D гамшгийн хор хөнөөл нь нийгэм, эдийн засгийн салбарт төдийгүй хүн амын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт (агаарын бохирдол), ядуурал, ажилгүйдэлд, цаашлаад Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд, 3D гамшгийн гамшгийн эрсдэлийг (цаашид “3D-DR” гэх) бууруулах чадавхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлан нэн даруй сайжруулах шаардлага судлаачдын өмнө тулгараад байгаа юм. 3D-DR нь байгалийн (hazards) болон хүний үйл ажиллагааны эмзэг байдал (vulnerability) гэсэн хоёр үндсэн хэмжигдэхүүнээр тодорхойлогддог. Гэвч, манай орны хувьд 3D-DR үүсгэгч хүчин зүйлсийг уялдуулан нэгтгэсэн цогц үнэлгээ, судалгаа дутагдалтай хэвээр байна. Иймд, гамшгийн 3D-DR-ийг бүрдүүлэгч хэмжигдэхүүнүүд (3D аюул болон малчид/бэлчээрийн экосистемийн эмзэг байдал), тэдгээрийн өөрчлөлтийг нарийн судалснаар гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхийг сайжруулах үндэс тавигдана. Гамшгийн эрсдэлийн судaлгаа нь цаг уур, байгаль, нийгэм, эдийн засаг, aн амьтан, инженерчлэл г.м. ШУ-ы салбаруудын өргөн цар хүрээг хамaрдаг тул МУИС-д түшиглэн энэхүү хамтарсан судалгааг хийхийг зорьсон билээ. Миний бие гадаад, дотоодын ШУ-ы байгууллагууд болон их сургуулиудын эрдэмтэдтэй хамтран судалгаа хийж байсан туршлага дээрээ суурилан Монгол Улсын ШУ-ы хөгжилд хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй тул энэ судалгааг МУИС-ийн Проф. Б. Болдгивтэй хамтран хэрэгжүүлж, судалгааны үр дүнгээ олон улсын сэтгүүлд хэвлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн, 2003 оноос хойш Проф. Б. Болдгивтэй судалгааны хамтын ажиллагаа явуулж ирсэн бөгөөд бидний хамтарсан судалгааны үр дүн олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
222
Татсан тоо
87
Файлын хэмжээ
5.26 MB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны салбар
Дэлхий, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа