196
"Амгалан дэд төв"-ийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл
Судалгааны тайлбар: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын дагуу нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулав. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/524 дугаар захирамжийн дагуу ”Хот төлөвлөлт, судалгааны институт“ ОНӨААТҮГ-тай ”Амгалан" дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах НХААГ21/175/1 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Амгалан дэд төвийн эцсийн тайланг 2022 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн Мэргэжлийн зөвлөлийн 22 дугаар хурлаар хэлэлцүүлж хүлээн авч холбогдох санхүүжилтийг олгосон. Барилга, хот байгуулалтын Сайдын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 251 дүгээр тушаалаар ”Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын боловсруулсан ”Амгалан” дэд төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг хянаж 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ЕД-1140/2023 дугаартай магадлалын нэгдсэн дүгнэлт гарсан байна. Уг ажлыг НИТХ-н 2024 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.
Түлхүүр үг:
Амгалан дэд төв
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 10
- Татсан тоо
- 7
- Файлын хэмжээ
- 19.83 MB
- Оруулсан огноо
- 2024.12.17
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Барилгын инженерчлэл
- Санхүүжилтийн хэмжээ
- 193,900,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ