Баруун Монголын Баян нуурын улиран хувьсал, хотгорын гарал үүсэл, уур амьсгалын холбоо

Судалгааны тайлбар: Монголын тэгш өндөрлөг глобаль уур амьсгалын өөрчлөлтөнд ихээхэн нэрвэгдэж байгаа эмзэг байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд Монголын тэгш өндөрлөгт температур үлэмж нэмэгдсэн учраас жилийн хур тунадасын хэмжээ илт багасаж, хуурай дулаан болох хандлагатай болсон, байгалийн гамшиг (ган, зуд зэрэг) болох давтамж нэмэгдсэн зэрэг нь байгалийн экосистемийг илүү эмзэг, байгалийн гамшиг үүсэхэд амархан болоход хүргэж байгаа, тухайлан хаталт хуурайшилт илт түгээмэл байгаа нь эдийн засагт ихээхэн алдагдал үүсгэж, бүс нутгийн тогтвортой хөгжлийн уялдаа холбоог хангахад бэрхшээл бий болгож байгаа юм. Нөгөө талаар, усны нөөцийн хомсдол, усны хэрэглээ нэмэгдэж байгаа нь ихээхэн бэрхшээл бий болгохоор байна. Монголын тэгш өндөрлөгийн хэмжээнд гадаргын усны нөөцийн нэг томоохон хэсэг болсон нуурууд нэлээдгүй бий. Гэвч сүүлийн 10-аад жилийн судалгаа Монголын тэгш өндөрлөгийн бүх нуурын талбай багасаж, зарим нь бүр хатаж байгааг харуулж байна. Иймээс нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдуулан усны нөөц, хангамжид ихээхэн анхаарах хэрэгтэй. Одоогоор уур амьсгалын өөрчлөлт, хүний нөлөөгөөр гол-нуурын системд хэрхэн өөрчлөлт орж байгааг нуурын улиран хувьсал, уур амьсгалын өөрчлөгдөж байгаа хугацаа, хур тунадасын улирлын өөрчлөгдөл үүсгэж байгаа явцын хувьсал, Зүүн Өмнөд Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэгш өндөрлөгийн үзүүлж байгаа нөлөөлөл зэрэгтэй холбон авч үзэж судалж байна. Бидний хийх судалгаа нь Монголын тэгш өндөрлөгийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үндэс суурь болсон экологийн орчны, ялангуяа усны судалгааны нэг хэсэг болох нуурын усанд анхаарал хандуулсан байх ба улмаар үндэстэн хоорондын тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх суурь судалгаа болгох зорилготой юм.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
193
Татсан тоо
103
Файлын хэмжээ
2.71 MB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Дэлхий, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа