Цахилгаан эрчим хүчний үнийн шийдвэрт оролцогч талуудын эрх мэдэл, нөлөөллийн шинжилгээ
Судалгааны тайлбар: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэдэх Удирдлагын академи нь төрийн захиргаа, төрийн бодлогын судалгаа, эрдэм шинжилгээ, сургалтын төв байгууллага болохынхоо хувьд жил бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, төрийн захиргааны төв байгууллагуудаас захиалга авч суурь болон захиалгат судалгааг хийж ирсэн. Танд тайланг толилуулж буй “Цахилгаан эрчим хүчний үнийн шийдвэрт оролцогч талуудын эрх мэдэл, нөлөөллийн шинжилгээ” хэмээх энэхүү судалгаа нь 2025 оны захиалгат судалгаануудын нэг бөгөөд Удирдлагын академи, Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш нар болон Удирдлагын академийн докторантууд баг болон уг судалгааг гүйцэтгэв.Аливаа улсын эдийн засгийн суурь салбарын нэг тул эрчим хүчний салбарт төрийн оролцоо өндөр, ялангуяа эдийн засгийн өсөлт, бизнесийн тэлэлт, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг тул цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг төрөөс тодорхой хэмжээнд зохицуулах нь элбэг. Хэдийгээр манай улс зах зээлийн эдийн засагт шилжээд багагүй хугацаа өнгөрсөн боловч цахилгаан эрчим хүчний салбарыг либералчилж чадаагүй, хэрэглэгчдийн төлдөг үнэ нь үйлдвэрлэлийн өртгийг нөхөж чаддаггүй нь эрчим хүчний салбарын хөгжлийг боомилох гол хүчин зүйл болсон. Цахилгааны тарифын өсөлт нь хэрэглэгч өрхүүдийн амьжиргаа, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардалд нөлөөлж, улмаар бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг өдөөдөг тул иргэдийн эсэргүүцэлтэй тулгардаг, “улс төржих” сэжим болдог эмзэг асуудал билээ. Энэ ч үүднээс эрчим хүчний салбарт үнэ тарифыг тодорхойлоход оролцогч талуудын сонирхол, оролцоог анхаарч үзэх шаардлагатай. Манай энэ удаагийн судалгаанд эрчим хүчний үнийн шийдвэрт оролцогч талуудыг хамруулан улс төрийн эдийн засгийн хандлагаар судалж, тэдний сонирхол, байр суурь, үнийн бодлого дахь эрх мэдэл, нөлөөллийг тодорхойлсон. Мөн цахилгааны тарифын 2024 оны өөрчлөлтийг кейс болгон авч хэрэглэгчдийн үзүүлж буй хариу үйлдэл, зан үйлд гарч буй өөрчлөлтийг тодруулахыг хичээсэн нь цаашид эрчим хүчний салбарын үнэ тарифын бодлогыг үр дүнтэй тодорхойлж хэрэгжүүлэхэд тус дөхөм болох биз ээ. Цахилгаан эрчим хүчний үнэ тарифын бодлого, шийдвэрт оролцогч талуудын сонирхол, эрх мэдэл, нөлөөллийг тодорхойлж, үнэ тарифын өөрчлөлтийн хэрэглэгчийн ялгаатай бүлгүүдэд үзүүлж буй нөлөө, тэдний хариу үйлдлийн онцлогийг тогтооход энэхүү судалгааны зорилго оршино.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 141
- Татсан тоо
- 54
- Файлын хэмжээ
- 6.19 MB
- Оруулсан огноо
- 2026.01.05
- Судалгаа хийгдсэн он
- 2025 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Удирдлагын академи
- Захиалагч байгууллага
-
Удирдлагын академи researchcenter@naog.gov.mn 70132135 Удирдлагын академи нь төрийн албаны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өндөр мэдлэг, чадвар бүхий албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргаа, удирдлагын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, төрийн бодлого боловсруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий байгууллага юм. - Судалгааны баг
-
Судалгааны удирдагч: Батболдын Баясгалан Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Зөвлөх: Ядмаагийн Бямбасүрэн Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Судлаачид: Вандангомбын Данаасүрэн Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Эрдэнэхүүгийн Халиунаа Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш, доктор Дашнямын Оюунчимэг Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, доктор, дэд профессор Дондогийн Бадамчимэг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт ахлах мэргэжилтэн, Удирдлагын академийн докторант Эрдэнэчулууны Түвшинчулуун Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Удирдлагын академийн докторант Рэгзэнгийн Ганцэцэг Удирдлагын академийн Докторантур, магистрантурын албаны Сургалтын ажилтан, магистр