Соронзон материалыг гарган авах, түүний бүтэц, соронзон болон оптик шинж чанарын судалгаа

Судалгааны тайлбар: Сүүлийн жилүүдэд тасалгааны температурын мужид ажилладаг соронзон хөргүүрт ашиглах материалын судалгаа ихээхэн сонирхол татаж байна. Учир нь энд материалын потенциал энергийг ашигладаг, байгаль орчинд ээлтэй технологи юм. Соронзон хөргүүр нь соронзон калорик эффект (MCE) -д суурилдаг бөгөөд энэ нь тодорхой соронзон оронд байгаа соронзон материалын изотерм соронзон энтропийн өөрчлөлт (dS) эсвэл адиабат температурын өөрчлөлтөөр (dT) тодорхойлогдоно. Материал судлалын салбарт ажиллаж ирсэн өөрсдийн туршлага дээр тулгуурлан MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) болон бусад соронзон материалуудыг гарган авах тэдгээрийн бүтэц, соронзон болон оптик шинж чанаруудыг электроны микроскопиуд (JEM-2100F TEM болон Hitachi Su 8010 SEM), рентген дифракци (EMPYREN XRD), соронзон хэмжилт (Lakeshore 7407 VSM) -ийн аргуудыг ашиглан судлан тогтооно. Туршлагаар судалсан матераилуудын шинж чанаруудын ab-initio квант механикийн тооцоог хийж гүйцэтгэнэ. Сүүлийн жилүүдэд MnFeP(1-x)M(x) (M=Si, As,....) энэ төрлийн соронзон материалуудын хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд янз бүрийн аргаар гарган авч байна. Гэвч энэ системийн зарим онцлог шинж чанарууд нь бүрэн гүйцэд тодорхой болоогүй байна. Энэ төслөөр эдгээр системүүд дэх соронзон калорик эффектийн микроскопик механизмийн талаар шинэ мэдээллийг гарган авахыг зорьж байна. Түүнчлэн монгол орны зарим түүний эд ашиглан хүчтэй соронзон материал гаргах эхлэлийг тавина. Судалгааны ажлын үр дүнгээр олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэх, үндэсний болон олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
430
Татсан тоо
229
Файлын хэмжээ
1.35 MB
Оруулсан огноо
2023.05.09
Судалгаа хийгдсэн он
2020 он
Судалгааны салбар
Материалын инженерчлэл
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
МУИС
Захиалагч байгууллага
Монгол улсын их сургууль
Монгол улсын их сургууль news@num.edu.mn 75754400, 77307730-1163

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа