196
“ДАРХАНЫ ДУЛААНЫ СҮЛЖЭЭНИЙ ДУЛААНЫ АЛДАГДЛЫН ТУРШИЛТ”
Судалгааны тайлбар: Дархан хотын шугам сүлжээний дулааны бодит алдагдлыг тодорхойлох, үнэлгээ өгөх туршилт судалгааны ажлыг 2019 онд ШУТИС-ийн ЭХС-ийн Дулааны инженерийн салбарын багш нар “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ны инженерүүдийн оролцоотойгоор хамтран гүйцэтгэв.
Судалгааны ажлын гол үр дүнг дурьдвал:
1. Шугам сүлжээний тухайн хэсгийн дулааны алдагдлыг тодорхойлох аргуудыг судалж ажиллаж байгаа бодит сүлжээнд тохирсон аргачлалуудыг боловсруулсан.
Дархан хотын дулааны сүлжээний дулааны алдагдлын туршилт, судалгаа
5 | 124
2. Тухайн хэсгийн сүлжээний температурын уналтыг тодорхойлох туршилт хийсэн.
3. Шугам сүлжээний хэсэг бүрийн дулаалгын бүтэц, хийцийн геометр хэмжээсийг хэмжиж тэдгээрийн дулааны эсэргүүцлийг тогтоов. Энэхүү хэмжигдэхүүн нь тухайн хэсгийн хувьд харьцангуй тогтмол учраас түүнийг ашиглан дулааны хувийн алдагдлыг янз бүрийн нөхцөлд тооцооны аргаар тодорхойлох боломтой юм.
4. Дархан хотын хувьд шугамын дулааны хувийн алдагдлыг хоолойн диаметр бүрд гадна агаарын температураас хамааруулан тогтоож норм, стандартын утгатай харьцуулан дүгнэлт гаргасан. Мөн дулааны хувийн алдагдлыг сар бүрийн хувьд хоолойн диаметр тус бүрээр тодорхойлов.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 1.1K
- Татсан тоо
- 582
- Файлын хэмжээ
- 3.09 MB
- Оруулсан огноо
- 2023.04.21
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны арга зүй
- Дархан хотын дулааны шугам сүлжээний дулааны бодит алдагдлыг тодорхойлох, үнэлгээ өгөх
- Судалгааны салбар
- Цахилгаан инженерчлэл, электрон инженерчлэл, мэдээллийн инженерчлэл
- Санхүүжилтийн хэмжээ
- 43,000,000.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- “НОМАДИК НЬЮ ЭНЕРЖИ” ХХК
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Төслийн удирдагч Доктор (Ph.D) П.Бямбацогт Хариуцлагатай гүйцэтгэгч МУ-ын зөвлөх инженер О.Пүрэвжал Гүйцэтгэгч Магистр Б.Баяраа