214
“Дэлхийд тархсан Монгол өв” сэдэвт архивын баримтын хамтарсан үзэсгэлэн
Судалгааны тайлбар: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын монгол судлалын холбоо хамтран “ДЭЛХИЙД ТАРХСАН МОНГОЛ ӨВ: АРХИВЫН БАРИМТ, БИЧГИЙН ДУРСГАЛ” олон улсын эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэнг 2021 оны 06 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэглэж, олон түмний хүртээл болгосон.
Тус хамтарсан үзэсгэлэнд Үндэсний төв архив, Монголын Үндэсний музей, Монголын Үндэсний номын сан, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж буй ОХУ, АНУ, БНХАУ, Тайвань, Франц зэрэг улс орноос хуулбарлан авсан, Тайвань улсад хадгалагдаж буй “Эзэн Богд Чингис хааны хөрөг”, “Хубилай сэцэн хааны хөрөг”, БНХАУ-д хадгалагдаж буй “Монголын нууц товчоо”, “Чанчун бумбын Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Монгол татаарын бүрэн тэмдэглэл”, Франц улсад хадгалагдаж буй “Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн захидал”, “Ромын папаас Монголын хаанд илгээсэн захидал”, “Ил хаан Аргунаас Францын хаан Гоо Филиппт илгээсэн захидал” болон Америкийн Нэгдсэн Улсад хадгалагдаж буй “Хятадын цэрэг Монгол руу хөдөлсөн тухай Харбин дахь АНУ-ын консул Листер Майнардаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад илгээсэн цахилгаан мэдээ”, Гадаад Монголын улс төрийн байдал болон Хятадын удирдлагуудын уулзалтын талаарх “The Peking leader” сонины хайчилбарууд, Оросын Холбооны Улсад хадгалагдаж буй “Монгол дахь улс төрийн нөхцөл байдлын тухай Э.Д.Ринчиногоос ОК(б)Н-ын Төв Хорооны Сибирийн товчоонд танилцуулсан илтгэл”, “Монгол дахь лам нарын байдлын тухай Виталийгийн илтгэл” зэрэг монголын түүхийн хосгүй үнэт өв болох бичгийн дурсгалууд болон архивын баримтууд багтаж байна.
Түлхүүр үг:
Дэлхийд тархсан Монгол өв
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 253
- Татсан тоо
- 132
- Файлын хэмжээ
- 44.50 MB
- Оруулсан огноо
- 2023.09.14
- Судалгаа хийгдсэн он
- 2021 он
- Судалгааны арга зүй
- Түүхийн судалгааны арга зүй, археограф
- Судалгааны салбар
- Түүх, археологи
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Архивын ерөнхий газар
- Захиалагч байгууллага
-
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
- Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд