Нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтын шинжилгээ

Судалгааны тайлбар: Энэхүү судалгаагаар төрийн захиргааны байгууллагад нийтлэг байдлаар хэрэгждэг “Чиг үүрэг нь бүтцээ тодорхойлно” хэмээх зарчмыг нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтад шинжилгээ баримталж, шинжилгээг хийв. Хатуу төвлөрсөн тогтолцоотой байсан манай орны хувьд голчлон “дээрээс доош” чиглэсэн буюу уламжлалт загварын дагуу эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлж ирсэн. Энэ үүднээс 2020 онд баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад орон нутагт гүйцэтгэх чиг үүргийг тодорхойлохдоо “эрх мэдлийг шилжүүлэх” (devolution) болон “төлөөлүүлэн гүйцэтгүүлэх (delegation)” аргаар хуваарилсан гэж үзэж, тэдгээр чиг үүргийг хэрэгжүүлэхэд Нутгийн захиргааны байгууллагын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт нийцэж байгаа эсэхийг шинжлэн үзлээ. Ийнхүү судлахдаа нэг талаас, нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, чиг үүргийн хуваарийг тогтоохтой холбоотой Монгол Улсын хууль, УИХ, Засгийн газрын шийдвэрийг түүвэрлэх, 1911 оноос хойш нутгийн захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг тогтоож ирсэн хууль, тогтоомж, холбогдох байгууллагын шийдвэр, бусад түүхэн эх сурвалж, архивын материал, нөгөө талаас аймаг, сумын захиргааны байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоо, чиг үүргийн хуваарийг тогтоосон, өөрчилсөн, өөрчлөхөөр санал гаргасан, бусад холбогдох эрхийн акт, мэдээллийг судлав.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
299
Татсан тоо
168
Файлын хэмжээ
399.72 KB
Оруулсан огноо
2026.01.22
Судалгаа хийгдсэн он
2025 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Удирдлагын академи
Захиалагч байгууллага
Удирдлагын академи
Удирдлагын академи researchcenter@naog.gov.mn 70132135 Удирдлагын академи нь төрийн албаны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өндөр мэдлэг, чадвар бүхий албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргаа, удирдлагын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, төрийн бодлого боловсруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий байгууллага юм.
Судалгааны баг
Судалгааны удирдагч: 
Ядамсүрэнгийн Бямбаяр  Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор, профессор

Судлаачид: 
Цанжидын Дэлгэржаргал  Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор
Тамиржавын Билэгсайхан  Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор
Цагаачийн Энхмандах  Удирдлагын академийн Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, магистр 
Цэрэнпүрэвийн Үүрийнтуяа  Удирдлагын академийн Чанарын баталгаажуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний албаны Чанарын баталгаажуулалтын мэргэжилтэн, магистр

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа