ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮ, ТҮҮНД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС

Судалгааны тайлбар: Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6 -д “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа” явуулахаар төлөвлөсөн билээ. Энэ төлөвлөгөөний дагуу бид 2019 онд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга аргачлалаар зохион байгуулж явууллаа. Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 60 дугаар захирамжаар суурь судалгааны нэгдүгээр ажлын хэсэг, Жендэрийн үндэсний хорооны А/38 дугаар тушаалаар дэд ажлын хэсгийг тус тус байгуулж, 2019 оны 5 дугаар сараас 2020 оны 2 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн. Судалгаа нь төрөөс хэрэгжүүлж ирсэн бодлогын үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь мэдээллийг үндэсний хэмжээнд төлөөлөх чадвартай хэсгээс цуглуулж, бүрдүүлэх зорилготой байв. Бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхдээ тавьсан зорилт, хүрсэн үр дүнг нь албан ёсны болон захиргааны статистикийг ашиглаж, 18-аас 26 насны эрэгтэйчүүдийн мэдлэг, хандлагыг тусгайлан бэлтгэсэн асуулгаар, эмэгтэйчүүдийн мэдлэг хандлагыг фокус бүлгийн ярилцлагаар чанарын судалгааг явуулж үр дүнг Та бүхэнд хүргэж байна. ҮСХ-ны 2018 оны мэдээллээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин их буюу нас барж буй 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байна. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 2016 оны статистикаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас 12-рт, Ази, Номхоон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байна.
Түлхүүр үг: Жендэр

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
328
Татсан тоо
181
Файлын хэмжээ
11.66 MB
Оруулсан огноо
2024.04.02
Судалгаа хийгдсэн он
2020 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо
Захиалагч байгууллага
Жендэрийн үндэсний хороо
Жендэрийн үндэсний хороо secretariat@ncge.gov.mn 7007116 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
Судалгааны баг
Х.Цэнджав, ЖҮХ-ны АА-ны жендэрийн статистик, судалгаа, ХШҮ хариуцсан мэргэжилтэн

Т.Энхбаяр, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга
А.Амарбал, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа