ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ЗАЛУУ МАЛЧДЫН АМЬДРАЛ АХУЙ ДАХЬ ЖЕНДЭРИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Судалгааны тайлбар: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль (2011 он)-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөрт “Залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийн нөхцөл байдалд жендэрийн судалгаа, дүн шинжилгээ хийх” талаар тусгагдсан. Энэ хүрээнд Жендэрийн үндэсний хороо Азийн Хөгжлийн Банктай хамтран “Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийн хүрээнд “Эрэгтэй, эмэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээ” хийх судалгааны ажлыг 2021 оны 3-7 дугаар сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Дүн шинжилгээ нь бэлчээрийн болон хагас бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг 15-34 насны эрэгтэй, эмэгтэй малчдын хөдөлмөрийн хуваарь, амьжиргаа, хэрэгцээ, мал болон бусад нөөцийн өмчлөл, эзэмшил, ашиглалт дахь жендэрийн ялгааг тодруулах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээ авахад үүсэж буй хүндрэл бэрхшээл болон цаашид залуу малчдыг бэлтгэх асуудлыг тодорхойлж, гарсан үр дүнг бодлого төлөвлөлтөд тусгуулан хэрэгжүүлэхэд чиглэгдсэн. Судалгаанд Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод зэрэг 6 аймгийн 24 сумын 15-34 насны 841 эмэгтэй, эрэгтэй малчныг асуулга, 30 залуу малчныг гүнзгийрүүлсэн ярилцлагад, орон нутгийн МАА-н 60 мэргэжилтнийг түлхүүр мэдээлэгчдийн ярилцлагад нийт 924 хүн амыг хамруулав.
Түлхүүр үг: Жендэр

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
263
Татсан тоо
175
Файлын хэмжээ
10.05 MB
Оруулсан огноо
2024.04.02
Судалгаа хийгдсэн он
2021 он
Судалгааны салбар
Бусад нийгмийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо
Захиалагч байгууллага
Жендэрийн үндэсний хороо
Жендэрийн үндэсний хороо secretariat@ncge.gov.mn 7007116 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
Судалгааны баг
Судалгааны дүн шинжилгээг бичсэн:
Зөвлөх: С.Түмэндэлгэр, доктор, дэд проф
 Ц.Одгэрэл, докторант
 Т.Бүрэнжаргал доктор, проф

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа