323
"Гамшиг судлал, инновац" сэтгүүл
Судалгааны тайлбар: Монгол оронд сүүлийн 80 жилийн хугацаанд жилийн дундаж температур 2.2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй буюу Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх магадлал өндөртэй гэдгийг харуулж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын гамшигт үзэгдлийн статистикийг сүүлийн арван жилээр харьцуулж үзэхэд гамшиг, аюулт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгджээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлд шинжлэх ухааны салбаруудын оролцоог нэмэгдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг дэмжих чиглэлд ажиллах шаардлага тулгарч байгаа юм. Энэ ч үүднээс Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс жил бүр “Гамшиг судлал, инновац” сэтгүүлийг эрхлэн гаргадаг аж. Энэ удаагийн дугаарыг “Гамшгийн эрсдэлийг бууруулах шинжлэх ухаанч санаачилга” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдааны хоёрдугаар шатанд амжилттай оролцсон шилдэг өгүүллэгүүдийн эмхэтгэлээр бэлтгэжээ.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 1K
- Татсан тоо
- 2K
- Файлын хэмжээ
- 15.00 MB
- Оруулсан огноо
- 2023.10.13
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны арга зүй
- -
- Судалгааны салбар
- Суурь анагаах ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
- Гүйцэтгэгч байгууллага
- ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн
- Захиалагч байгууллага
-
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн nidr-journal@nema.gov.mn
- Судалгааны баг
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн