226
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан “Их жанжин Д.Сүхбаатар: архивын баримтын өв” сэдэвт архивын баримтын хамтарсан үзэсгэлэн
Судалгааны тайлбар: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх
Ард түмний дунд “Гоймон баатар” хэмээн алдаршсан Ардын засгийн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой энэ 2013 онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Үндэсний батлан хамгаалах их сургуультай хамтран “Их жанжин Д.Сүхбаатар-130” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулсан.
XX зууны эхний хагаст жилд Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэг болох Их жанжин Д.Сүхбаатар хаант Монгол Улс болон Ардын эрхтэй Монгрол Улс хэмээх хоёр төрд зүтгэсэн хүн. Тухайлбал, 1911 онд Манжийн түрэмгийллийг түлхэн унагаж, олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулах үйлсэд цэргийн зүтгэлтний хувьд гар бие оролцож байсан. ХХ зууны Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм.
Үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүд нь Д.Сүхбаатарын жирийн малчин ардын хүүгээс эхлэн Монгол төрийн үйл хэрэгт зүтгэж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэж, Монгол Ардын намыг байгуулах үйл хэрэгт оролцож явсан намтар түүхийн тухай архивын эх баримтуудыг олон нийтэд сурталчлахад чиглэгдсэн болно.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 0.9K
- Татсан тоо
- 132
- Файлын хэмжээ
- 8.01 MB
- Оруулсан огноо
- 2023.10.10
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны арга зүй
- Түүхийн судалгааны арга зүй, археограф
- Судалгааны салбар
- Түүх, археологи
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Архивын ерөнхий газар
- Захиалагч байгууллага
-
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
- Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд