Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойд зориулсан “Их жанжин Д.Сүхбаатар: архивын баримтын өв” сэдэвт архивын баримтын хамтарсан үзэсгэлэн

Судалгааны тайлбар: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Ард түмний дунд “Гоймон баатар” хэмээн алдаршсан Ардын засгийн Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ой энэ 2013 онд тохиож байна. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Үндэсний батлан хамгаалах их сургуультай хамтран “Их жанжин Д.Сүхбаатар-130” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулсан. XX зууны эхний хагаст жилд Монголын түүхэнд онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэг болох Их жанжин Д.Сүхбаатар хаант Монгол Улс болон Ардын эрхтэй Монгрол Улс хэмээх хоёр төрд зүтгэсэн хүн. Тухайлбал, 1911 онд Манжийн түрэмгийллийг түлхэн унагаж, олноо өргөгдсөн Монгол Улсыг байгуулах үйлсэд цэргийн зүтгэлтний хувьд гар бие оролцож байсан. ХХ зууны Монголын улс төр, цэргийн нэрт зүтгэлтэн юм. Үзэсгэлэнд тавигдсан үзмэрүүд нь Д.Сүхбаатарын жирийн малчин ардын хүүгээс эхлэн Монгол төрийн үйл хэрэгт зүтгэж, Ардын хувьсгалыг ялалтад хүргэж, Монгол Ардын намыг байгуулах үйл хэрэгт оролцож явсан намтар түүхийн тухай архивын эх баримтуудыг олон нийтэд сурталчлахад чиглэгдсэн болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
863
Татсан тоо
123
Файлын хэмжээ
8.01 MB
Оруулсан огноо
2023.10.10
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны арга зүй
Түүхийн судалгааны арга зүй, археограф
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Архивын ерөнхий газар
Захиалагч байгууллага
Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа