"Хайлааст олон нийтийн төв"-ийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл

Судалгааны тайлбар: “Хайлааст” олон нийтийн төв 14.5 га /Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо/ Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 30 өдрийн А/524 дугаар захирамжийн дагуу “Арткон” ХХК-тай “Хайлааст” олон нийтийн төв техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах ажлын НХААГ-21/177/3 дугаартай зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Эхлэлийн тайланг гэрээгээр тохирсон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн тул гэрээний нийт үнийн дүнгийн 30 хувийн санхүүжилт олгосон байна. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн тул 20 хувийн санхүүжилт олгосон байна. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугацаандаа ирүүлсэн тул 30 хувийн санхүүжилт олгосон. “Арткон” ХХК Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжүүлэх ажлын хүрээнд “Бичил, “Ургах наран”, “Хайлааст” олон нийтийн төвийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төслийг боловсруулан магадлалын дараах тайланг хүлээлцэх ажлын хүрээнд 02/3261 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Барилга хот, байгуулалтын яаманд магадлал хийлгэх, экспорт томилох хүсэлт гаргасан бөгөөд Барилга хот, байгуулалтын яамны сайдын тушаал хүлээгдэж байгаа тухай “Арткон” ХХК-аас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 23 дугаартай албан бичгээр ирүүлсэн. Улмаар дээрх ажлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11-р сарын 15-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжигдсэн болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
25
Татсан тоо
22
Файлын хэмжээ
16.24 MB
Оруулсан огноо
2024.12.17
Судалгаа хийгдсэн он
2022 он
Судалгааны салбар
Барилгын инженерчлэл
Санхүүжилтийн хэмжээ
129,600,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
"Арткон" ХХК
Захиалагч байгууллага
Хот байгуулалт хөгжлийн газар
Хот байгуулалт хөгжлийн газар Enebisherdenebulgan@gmail.com 11313262
Судалгааны баг
Арткон ХХК, Хот байгуулалт, хотын стандартын газар

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа