498
МОНГОЛ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО, ГАДААД ОРНЫ ТУРШЛАГА
Судалгааны тайлбар: 2021 оны байдлаар манай улсын нийт хүн амын 50.9 хувь1
, нийт
сонгогчдын 52 хувь2
нь эмэгтэйчүүд байна. Дэлхийн эдийн засгийн
форумаас жил бүр гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын индексээр
Монгол Улс 2018 онд 149 орноос 58 дугаар байранд3
, 2020 онд
153 орноос 79 дүгээр байранд орсон байна4
. Харин 2021 онд
156 орноос 69 дүгээр байранд эрэмбэлэгджээ. Гэвч улс төрийн эрх
мэдлийн үзүүлэлтээр 156 орноос 116 дугаар байранд жагссан5
бөгөөд дэлхийн болон Азийн дунджаас доогуур байгаа нь тулгамдсан
асуудал болж байна.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх
төлөөллийг нэмэгдүүлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх
зүйн орчин, олон нийтийн дэмжлэг, нийгмийн тогтсон хандлага, улс
төрийн санхүүжилт болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын
бодлого, хүчин чармайлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байдаг.
Энэхүү судалгаагаар Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд
эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин, олон улсын
сайн туршлагыг судлан санал зөвлөмж боловсруулах зорилго тавьсан
болно.
Түлхүүр үг:
Жендэр
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 587
- Татсан тоо
- 169
- Файлын хэмжээ
- 3.29 MB
- Оруулсан огноо
- 2024.04.02
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хороо
- Захиалагч байгууллага
-
Жендэрийн үндэсний хороо secretariat@ncge.gov.mn 7007116 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
- Судалгааны баг
Цэдэнхүүгийн БҮЖИДМАА. Боловсрол судлалын доктор (Ph.D), профессор “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ-ын Тэргүүн. Агваанжигмидийн БОЛОРМАА Менежментийн ухааны доктор (Ph.D) ШУТИС-ийн БУХС-ийн дэд профессор Ганболдын ДЭЛГЭРСҮРЭН Хууль зүйн ухааны магистр. “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ-ын Гүйцэтгэх Захирал Энхсайханы ЭНХЧИМЭГ Төрийн удирдлагын магистр. Энхтөрийн МӨНХ-ЭРДЭНЭ Туслах судлаач Чулуунбаатарын ТУУЛ Туслах судлаач