“Монголчуудын уг эх, гэрийн түүх” архивын баримтын үзэсгэлэн

Судалгааны тайлбар: Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 8.1, 8.2 /Сургалт, судалгааны төв/-ийн чиг үүргийг хэрэгжүүлэх Монголчуудын дунд бичиг үсэг үүсэн бий болсон тэр цаг үеэс ургийн буюу овгийн бичиг, гэрийн түүхийг үйлдэн хөтлөх уламжлал дэлгэрчээ. Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого", “ Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Соёлын яам, Чингис хаан үндэсний музейтэй хамтран “Монгол-чуудын уг эх, гэрийн түүх” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнг зохион байгуулж нь монголчуудын угийн бичиг, түүнд холбогдох бичгийн өвийг түгээн дэлгэрүүлэх, судлан суртачилах танин мэдэхүйн ач холбогдолтой болно. “Монголчуудын уг эх, гэрийн түүх” сэдэвт архивын баримтын үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй ноёд, тайж нарын гэрийн үеийн бичмэлийн дотроос онцлон дурдвал “Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны тайж Бат-Очир, Арсай баян нарын гэрийн үеийн бичмэл” /1740 он/, “Сэцэн хан аймгийн Сэцэн ханы хошууны хошууны засаг тайж нарын гэрийн үеийн бичмэл” /1745/, “Засагт хан аймгийн ноёдын түүх”, ҮТА-ын сан хөмрөг дэх манж хэлээр бичигдсэн “Гэрсэнз Жалайр хунтайжийн 3-р хөвгүүн Ноонохын үр ач нарын гэрийн үеийн бичмэл”, “Торгуудын Аюук хааны үр хойчийн гэрийн үеийн бичмэл” /1873/ зэрэг урьд өмнө олон нийтэд танилцуулагдаж байгаагүй олон уг эх, гэрийн түүхийг илтгэх хосгүй үнэтэй архивын 40 гаруй баримтыг дээжлэн тавьсан болно.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
496
Татсан тоо
258
Файлын хэмжээ
3.61 MB
Оруулсан огноо
2023.10.10
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны арга зүй
Түүхийн судалгааны арга зүй, археограф
Судалгааны салбар
Түүх, археологи
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
Архивын ерөнхий газар
Захиалагч байгууллага
Архивын ерөнхий газар
Архивын ерөнхий газар info@archives.gov.mn 77002039 Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар
Судалгааны баг
Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ажилтнууд

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа