1K
Монголын эртний уран зохиол судлал
Судалгааны тайлбар: Даяарчлагдаж байгаа энэ цаг үед, улс төр, нийгэм эдийн засгийн хөгжлийн ээдрээтэй замыг даван туулж байгаа энэ түүхэн цаг үед монгол хүн бүрийн үндэсний үзэл ухамсрыг сэргээх, монгол аман бичгийн эртний уламжлалт соёл түүхийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, эртний монголчуудын уран зохиолын сэтгэлгээ түүгээр дамжуулан монгол хүнд уламжлагдан үлдэх хэл, соёл, түүх, зан үйлийн өв соёлын арвин санг бүхэлд нь багтаасан XIII-XIX зууныг дуусталх үеийн Монголын эртний уран зохиолын дурсгалт бичгүүдийн хүрээнд судалгаа шинжилгээ хийнэ. Судалгаа шинжилгээ хийсний үр дүнд эдгээр зуунд хамаарах уран зохиолын сонгодог дурсгалуудыг сонгон зуун зуунаар ангилж цуврал 5 ботид багтаан унших бичгийн зориулалтаар хэвлүүлж өргөн олон уншигчдын гарт хүргэх гол зорилго тавьж байна. Энэхүү судалгааг хийснээр бид шинжлэх ухааны үндэслэлтэй, сурвалж эх бичгийн найдвартай эхийг түшиглэсэн, зөвхөн мэргэжлийн явцуу хүрээнд биш, олон нийт уншигчдын хүртээл болж монгол айл бүрд очих, XIII-XIX зууны Монголын эртний сонгодог уран зохиолын дээжийг багтаасан эмхтгэл боловсруулж хэвлүүлэх үндсэн зорилго тавьж ажилласан болно.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 790
- Татсан тоо
- 241
- Файлын хэмжээ
- 563.85 KB
- Оруулсан огноо
- 2024.04.12
- Судалгаа хийгдсэн он
- 2019 он
- Судалгааны арга зүй
- Суурь судалгаа
- Судалгааны салбар
- Хэл, уран зохиол
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- Улаанбаатар Их Сургууль
- Захиалагч байгууллага
-
Шинжлэх ухаан, технологийн сан info@stf.gov.mn stf Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС) нь Монгол Улсын Засгийн Газрын 1993 оны 12-р сарын 24-ны өдрийн 192 дугаар тогтоолоор байгуулагдаж, мөрдөгдөж байгаа хууль тогтоомж болон холбогдох дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.