Цахилгаан станцын үнсийг оновчтой тохнологи ашиглан дахин боловсруулж, ангижруулсан төмөр гарган авах технологийн судалгаа

Судалгааны тайлбар: ДТҮЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан нарын 2008-2010 онд хийж гүйцэтгэсэн “Цахилгаан станцын үнсийг оновчтой технологи ашиглан дахин боловсруулж, ангижруулсан төмөр гарган авах технологийн судалгаа” төслийн тайлан нь Түлш Эрчим Хүчний Яамны захиалгын дагуу судалсан ажлын үр дүн юм. Энэхүү ажлын тайланд: 1. Дулааны цахилгаан станцын үнсэн сангийн үнснээс ангижруулан гаргаж авсан төмрийг нүүрс шингэрүүлэх технологид катализатор, хүн, малын төмрийн дутагдлыг нөхөх бэлдмэл болгож ашиглах боломжтой. 2. Манай орны нүүрсний оруудын нүүрсний бүтэц, дулаан техник, физик химийн, экологийн үзүүлэлтүүд нүүрсжилтийн байгалийн нөхцөл, бүтэц, шинж чанараас шалтгаалан харилцан адилгүй ихээхэн хэлбэлзэлтэй байна. 3. Төвийн бүсийн нүүрсний үнсний зонхилох хэсгийг цахиурын оксид эзэлж хөнгөнцагаан, төмөр, кальци, хүхрийн оксидын агуулга харьцангуй их хэмжээтэй, шүлтийн металлын оксидууд бага агуулагдаж байна. 4. Дорнодын дулааны цахилгаан станцын нүүрсний үнсэнд ураны агуулга зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа тул барилгын материалд ашиглаж болохгүй. 5. ДЦС-ын үнснээс ангижруулсан төмөр, кальци ялган авч үндсэн уусмалаас хөнгөнцагаан, титан ялган авах боломжтойг тогтоов. 6. Манай орны 4 бүсийн 15 ордын нүүрсний үнсэнд макро, микроэлементийг анх удаа тодорхойлж ванади, циркони, галли, германии, сканди, иттри, лантан, цери, неодим зэрэг ховор, сарнимал, газрын ховор элементүүдийг фоны агуулгаас их байгааг тогтоолоо. Мөн макро, микроэлементийн хоорондын корреляцийг тооцсоноор дээрх ховор, марнимал, газрын ховор элеменийг тогтоон судлах боломжийг олгов. 7. ДЦС-ын үнсэн сангийн үнсийг цаашид ашиглах боломжийг судалгааны үндсэнд тогтоов. 8. 1т нүүрснээс ховор, сарнимал, газрын ховор элементийг ялган авч экспортлоход 1т нүүрс гаргаснаас 50 дахин их орлого олох боломжтой байна. 9. ДЦС-ын үнсэн сангийн үнснээс ангижруулсан төмөр, кальци ялган авах лабораторийн болон соронзон ялгалтын арга технологийг боловсруулан тайланд тусгалаа. 10. Үнснээс ангижруулсан төмөр, кальци ялган авснаар гарах эдийн засгийн үр ашгийн тоцоог гаргалаа.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
2.2K
Татсан тоо
345
Файлын хэмжээ
3.36 MB
Оруулсан огноо
2023.04.27
Судалгаа хийгдсэн он
2011 он
Судалгааны салбар
Цахилгаан инженерчлэл, электрон инженерчлэл, мэдээллийн инженерчлэл
Санхүүжилтийн эх үүсвэр
Улсын болон орон нутгийн төсөв
Гүйцэтгэгч байгууллага
ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн
Захиалагч байгууллага
Эрчим хүчний яам
Эрчим хүчний яам myagmarbaatar@meei.energy.gov.mn Эрчим хүчний яам
Судалгааны баг
Дулаан техник, үйлдвэрийн экологийн хүрээлэн

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа