503
ОЛОН УЛСЫН ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЙЛАН – МОНГОЛ УЛС 2018
Судалгааны тайлбар: Нэгдсэн хураангуй
Монгол улсын Үндсэн хуульд “шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг” иргэний үндсэн эрх хэмээгээдхүнийг шашин шүтлэгийн байдлаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон ба төр, шашны үйл ажиллагаа тусдаа байх ёстойг заасан. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар шашны байгууллагууд төрийн байгууллагад бүртгүүлэх шаардлагатай бөгөөд шаардагдах бичиг баримтыгдэлгэрэнгүй хуульчилсан ч хэрэгжилттэй холбоотой нарийвчилсан журмыг орон нутгийн эрх баригчдын мэдэлд үлдээсэн. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг хэрэгжүүлэхэд саад учруулахыг хуулиар хориглосон ч шашинд элсүүлэх зохицуулалт хязгаарлагдмал. Шашны байгууллага засгийн газрын болон улс төрийн үйл ажиллагаанд оролцох, төрийн харьяалал бүхий сургууль, байгууллагад шашны сургалт, цугларалт зохион байгуулах, мөнхүүхдийн хүсэл зоригийн эсрэг шашны үйл ажиллагаанд татан оролцуулах зэрэг нь хуулиар хориотой. Аймгуудын бүртгэлийн журам харилцан адилгүй байх, бүртгэлийн үйл ажиллагаа тодорхойгүй байх, ажилтнууд нь ойр ойрхон солигдох, эсвэл шашны бүлгийн салбар бүрийг тусад нь бүртгүүлэх шаардлага зэргээс болж бүртгүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй тулгарч буй талаар зарим шашны бүлэг мэдээлсэн. Засгийн газар бүртгэлийн асуудал зэргийг зохицуулсан шашин шүтэх эрх чөлөөний талаарх хуулийг шинээр боловсруулсан ба үүнд олон нийтийн саналыг авсан. Зарим орон нутгийн удирдлага олон жил шашны байгууллагыг шинээр бүртгэхгүй байгаа мэдээлэл байна. Нэгэн христийн байгууллагын хэлснээр нийслэлийн захиргааны нэг ажилтан хэт олон христийн байгууллага бүртгүүлсэн байгаа гэсэн шалтгаанаар тэдний байгууллагыг бүртгэхээс татгалзсан байв. Шашны үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй гадаадын иргэн шашны виз авах ёстой ба виз авахад хүндрэлтэй байдаг талаар зарим бүлэг мэдээлсэн. 7-р сард Вашингтон хотод болсон “Шашны эрх чөлөөг дэмжих сайд нарын хурал”-д оролцсоныхоо дараа гадаад харилцааны сайд шашны эрх чөлөөний асуудал хариуцсан тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдын орон тоог бий болгосон.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 305
- Татсан тоо
- 97
- Файлын хэмжээ
- 193.84 KB
- Оруулсан огноо
- 2024.01.15
- Судалгаа хийгдсэн он
- 2018 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
- Гүйцэтгэгч байгууллага
- АНУ-ын Монгол улс дах элчин сайдын яам
- Захиалагч байгууллага
-
АНУ-ын Элчин сайдын яам estroestra123@gmail.com