Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2020 онд Увс аймгийн ойн санд хийгдсэн ой зохион байгуулалтын ажлын тайлан. Энэ удаагийн ой зохион байгуулалтын ажлын зорилго нь Увс аймгийн ойн сангийн төлөв байдал, ойн талбай, нөөц, таксацын үндсэн үзүүлэлтүүдийн өөрчлөлтийг тогтоож ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх үндэслэлийг тусгасан ой зохион байгуулалтын ажлын тайлан, тархалтын зургийг шинэчлэн боловсруулах явдал юм.