Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Арьсны өвчин судлалын үндэсний төв / 2021 он
Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Сайншанд, Замын үүд, Баянхонгор, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Сүхбаатар аймгуудын хээрийн болон суурин судалгааны төвд ургамлын тоосны харшил үүсэх нөхцлийг тодорхойлох, агаар дахь ургамлын тоосжилтыг судлах агаарын 6675 дээжийг, хөрсний өнгөн хэсэгт хадгалагдах харшил үүсгэгч ургамлын тоосны агууламж судлах хөрсний 221 дээжийг авч харьцуулан дүгнэсэн судалгаа. Дээрхи аймаг хотуудад тархсан харшил үүсгэгч тоост ургамлын нэрсийн цэс, цэцэглэж тоос тархах цаг хугацааны хуанли тогтооход шаардлагатай тэмдэглэл, бичиглэлийг нийт 130 төрлийн 411 зүйл ургамалд хийж, зарим зүйлүүдийн гербаран цуглуулган авч ангилан тодорхойлсон судалгаа. Судалгааны үр дүнд Монгол орны ургамлын аймагт 31 овгийн 98 төрөлд багтах 203 зүйл ургамал харшлын шалтгаантай болох нь тогтоогдсон.