Хайлтын үр дүн

2 илэрц олдлоо.

Монгол орны эмзэг тогтоц бүхий экологийн өндөр ач холбогдолтой ойн экосистемид сөрөг нөлөө үзүүлж буй үндсэн хүчин зүйлүүдийн нэг нь ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл юм. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт, түймэр, хүний ойд учруулж буй сөрөг үр дагавар, хөнөөлт шавж, өвчний үржин олшрох биологийн зүй тогтол зэрэгтэй холбогдон ойн хөнөөлт шавж, өвчин хэт олширч хөнөөлийн голомтууд үүсгэн байгалийн гамшиг болохуйц хэмжээний хөнөөл учруулж байна.

Монгол орны ой мод нь ус зохицуулах, хадгалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, биологийн төрөл зүйлийн амьдрах таатай орчин болох, мөнх цэвдгийг тогтоон барих зэрэг экологийн өндөр ач холбогдолтой байдгаас гадна нийгэмд зориулагдсан үр ашгийн үндсэн нөөц болдог.

Судалгаа