Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Манай орны гол мөрөн нууруудад Хулдынханы (Salmonidae) овгийн тул (Hucho taimen), зэвгэ (Brachymistax lenok) гэсэн хоёр зүйл загас тархан амьдардаг. Эдгээр загас нь аж ахуйн болон спорт агнуурын чухал ач холбогдолтой юм. Үүнээс тул загас нь Монгол орны төдийгүй Дэлхийн хэмжээнд тархац нутаг нь багасаж, нөөц нь хомсдсоор байгаа учир Байгаль Хамгаалах Олон Улсын Холбоо (IUCN)-ны жагсаалтанд “эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн байдаг. Харин Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Устаж болзошгүй” “Endangered” (EN) A2de, A3de, B2ab (iii,v) гэж үнэлэгдсэн бол Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор “ховор амьтан”-ны жагсаалтанд, 1987, 1997, 2013 оны “Монгол Улсын Улаан Ном”-нд бүртгэгдсэн байдаг. Зэвгэ загас нь Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн. Загас агнуур эрчимтэй хөгжиж ирсэн манай орны хувьд алив загасны нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, удмын санг хадгалах, нутагшуулах ажилд үр дүнгээ өгөх найдвартай арга бол загасыг зориудын аргаар үржүүлэх явдал билээ. Энэ нь үржилд ашиглахаар шилж сонгосон эх сүргээс түрс, нялгыг авч үр тогтоон, тусгай өсгөвөрт өсгөвөрлөж бие даан амьдрах чадвар бүхий жарамгай, жараахайг бойжуулан өсгөхөд тулгуурладаг бөгөөд тэдгээрийг тухайн загасны байгаль дахь нөөцийг нөхөн сэргээх зорилгоор ашиглаж болохоос гадна, цөөрмийн нөхцөлд дасган таваарын чиглэлээр өсгөх бүрэн боломжтой.