ХУЛДЫНХАНЫ ОВГИЙН ЗАГАС ҮРЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУРШИЛТ СУДАЛГАА” ТӨСЛИЙН ТАЙЛАН

Судалгааны тайлбар: Манай орны гол мөрөн нууруудад Хулдынханы (Salmonidae) овгийн тул (Hucho taimen), зэвгэ (Brachymistax lenok) гэсэн хоёр зүйл загас тархан амьдардаг. Эдгээр загас нь аж ахуйн болон спорт агнуурын чухал ач холбогдолтой юм. Үүнээс тул загас нь Монгол орны төдийгүй Дэлхийн хэмжээнд тархац нутаг нь багасаж, нөөц нь хомсдсоор байгаа учир Байгаль Хамгаалах Олон Улсын Холбоо (IUCN)-ны жагсаалтанд “эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн байдаг. Харин Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Устаж болзошгүй” “Endangered” (EN) A2de, A3de, B2ab (iii,v) гэж үнэлэгдсэн бол Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор “ховор амьтан”-ны жагсаалтанд, 1987, 1997, 2013 оны “Монгол Улсын Улаан Ном”-нд бүртгэгдсэн байдаг. Зэвгэ загас нь Монгол Улсын Загасны Улаан Дансанд “Эмзэг” “Vulnerable” (VU) гэсэн ангилалд бүртгэгдсэн. Загас агнуур эрчимтэй хөгжиж ирсэн манай орны хувьд алив загасны нөөцийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх, удмын санг хадгалах, нутагшуулах ажилд үр дүнгээ өгөх найдвартай арга бол загасыг зориудын аргаар үржүүлэх явдал билээ. Энэ нь үржилд ашиглахаар шилж сонгосон эх сүргээс түрс, нялгыг авч үр тогтоон, тусгай өсгөвөрт өсгөвөрлөж бие даан амьдрах чадвар бүхий жарамгай, жараахайг бойжуулан өсгөхөд тулгуурладаг бөгөөд тэдгээрийг тухайн загасны байгаль дахь нөөцийг нөхөн сэргээх зорилгоор ашиглаж болохоос гадна, цөөрмийн нөхцөлд дасган таваарын чиглэлээр өсгөх бүрэн боломжтой.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
556
Татсан тоо
353
Файлын хэмжээ
3.62 MB
Оруулсан огноо
2023.06.19
Судалгаа хийгдсэн он
2015 он
Судалгааны арга зүй
Монголын Байгаль хамгаалах “Тул сан” болон “Туул эжий” Төрийн бус байгууллагууд нь өөрсдийн хөрөнгөөр Улаанбаатар хотоос 160 км зайд Туул голын цутгал Баруун Баянгийн голд загас үржүүлэх бага оврын цехийг байгуулсан бөгөөд энэхүү цехийг түшиглэн Хул
Судалгааны салбар
Биологийн шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
141,731,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
Геоэкологийн хүрээлэн
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
Төслийн удирдагч: 	 
Усны нөөц, ус ашиглалтын салбарын ЭШАА, загас 	Б. Мэндсайхан 
судлаач, доктор (Ph.D) 	
 	 
Үндсэн гүйцэтгэгч: 	 
Эрдэм шинжилгээний туслах ажилтан 	Х. Чантуу 
Эрдэм шинжилгээний туслах ажилтан 	Г. Жаргалмаа 
Эрдэм шинжилгээний туслах ажилтан  	Ц. Содчимэг 
 
Хавсран гүйцэтгэгч: 	 
МУИС-ийн магистр, биологич 	Б. Ганзориг 
ХУИС-ийн магистр, биологич 	Д. Солонго 
Биологийн хүрээлэнгийн шувуу судлалын секторын ЭШТА, доктор (Ph.D) 	Ш. Болдбаатар 
МУИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор 	Б. Баяртогтох 
(ScD), профессор

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа