Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Дэлхийн гадаргын 29 хувь нь хуурай газар, 71 хувь нь усан бүрхүүлтэй бол, энэхүү хуурай гадаргын 15,4 хувь, усан гадаргын 19,0 хувь нь тусгай хамгаалалтад байдаг (UNEP-WCMC, 2021). Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд тусгай хамгаалалттай нутгийн талбай Их Британийн нутаг дэвсгэрийн хэмжээнээс Өмнөд Америкийн нутаг дэвсгэртэй дүйцэхүйц хэмжээнд хүрч томорсон байна (Dudley, 2008). Дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн стандартыг тогтоодог нэр хүндтэй байгууллага болох Байгаль Хамгаалах Олон Улсын Холбоо (IUCN)-оос тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН)-ын удирдлагын асуудлаар олон баримт бичиг, гарын авлага боловсруулсныг Дэлхийн ТХГН-ийн Комисс (World Commission for Protected Areas) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), түүний Биологийн Олон Янз Байдлын Конвенц (БОЯБК)-ийн Газар хүлээн зөвшөөрч баталсан. БХОУХ-ны эдгээр баримт бичигт тусгасан ТХГН-ийн менежментийн стандартыг дэлхий даяар хамгаалалттай газрын үйл ажиллагааг зохицуулах чиглэл болгон ашиглаж ирлээ. Дэлхийн энэ жишиг, стандартын дагуу Монгол Улсын Байгаль Орчин Аялал Жуулчлал (БОАЖ)-ын сайдын 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн А/16 тоот тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөлтийн арга зүй”-г баталсан байдаг.