ЗАРМАНГИЙН ХООЛОЙ ОРОН НУТГИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Судалгааны тайлбар: Дэлхийн гадаргын 29 хувь нь хуурай газар, 71 хувь нь усан бүрхүүлтэй бол, энэхүү хуурай гадаргын 15,4 хувь, усан гадаргын 19,0 хувь нь тусгай хамгаалалтад байдаг (UNEP-WCMC, 2021). Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд тусгай хамгаалалттай нутгийн талбай Их Британийн нутаг дэвсгэрийн хэмжээнээс Өмнөд Америкийн нутаг дэвсгэртэй дүйцэхүйц хэмжээнд хүрч томорсон байна (Dudley, 2008). Дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн стандартыг тогтоодог нэр хүндтэй байгууллага болох Байгаль Хамгаалах Олон Улсын Холбоо (IUCN)-оос тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН)-ын удирдлагын асуудлаар олон баримт бичиг, гарын авлага боловсруулсныг Дэлхийн ТХГН-ийн Комисс (World Commission for Protected Areas) болон Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), түүний Биологийн Олон Янз Байдлын Конвенц (БОЯБК)-ийн Газар хүлээн зөвшөөрч баталсан. БХОУХ-ны эдгээр баримт бичигт тусгасан ТХГН-ийн менежментийн стандартыг дэлхий даяар хамгаалалттай газрын үйл ажиллагааг зохицуулах чиглэл болгон ашиглаж ирлээ. Дэлхийн энэ жишиг, стандартын дагуу Монгол Улсын Байгаль Орчин Аялал Жуулчлал (БОАЖ)-ын сайдын 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн А/16 тоот тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөлтийн арга зүй”-г баталсан байдаг.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
280
Татсан тоо
310
Файлын хэмжээ
4.64 MB
Оруулсан огноо
2023.10.10
Судалгаа хийгдсэн он
2023 он
Судалгааны арга зүй
Зорилт 1-ын хүрээнд заган ой, усны эх үүсвэр, биологийн олон янз байдал болон нийгмийн судалгаа, мөн бэлчээрийн мониторинг хийх гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Малчдын нийгэмэдийн засгийн суурь судалгааг хийснээр тулгамдаж буй асуудал, хамгаалах за
Судалгааны салбар
Байгалийн бусад шинжлэх ухаан
Санхүүжилтийн хэмжээ
34,900,000.00₮
Санхүүжилтийн эх үүсвэр
Хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр
Гүйцэтгэгч байгууллага
Луужин амьтан судлалын нийгэмлэг
Захиалагч байгууллага
battsengel@met.gov.mn
Судалгааны баг
ИТХ-ын дарга Ж.Донойбямба 
Засаг дарга Э.Давааням 
Засаг даргын орлогч Ц.Жанчивдорж  
ЗДТГ-ын дарга Т.Оргилмаа  
Статистикийн мэргэжилтэн Р.Цэрэндулам  
Цаг уурч Э.Сугар-Эрдэнэ  
Газрын даамал Э.Мөнхтуул  
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Р.Ичинхорлоо 
Байгаль хамгаалагч П.Гансүх  
Хөдөө аж ахуйн тасгийн дарга Д.Янсандулам 
Жижиг дунд үйлдвэрлэл, бэлчээр хариуцсан мэргэжилтэн Г.Адиймаа  
Татварын байцаагч М.Өнөржаргал 
Цагаан-Уул багийн засаг дарга Ю.Мөнхсүлд  
Сангийн далай багийн засаг дарга М.Тогтохмэнд  
Өлзийт багийн засаг дарга Д.Бат-Эрдэнэ  
Цэцэгнуур багийн засаг дарга Д.Лувсан-Очир 
ЕБС-ийн “Их говийн багачууд” эко-клубийн багш О.Оюумаа 
Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Мягмарсүрэн  
 
Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь (ENSURE) төсөл:  
Менежер Б.Эрдэнэбилэг 
Ногоон хөгжил, байгалийн нөөцийн менежментийн мэргэжилтэн Т.Энэрэл 
ТХГН-ийн менежментийн зөвлөх Б.Оюунгэрэл  
Говь-Алтай аймаг дахь орон нутгийн зохицуулагч Э.Цэцэгмаа 
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суман дахь идэвхжүүлэгч С.Мягмарсүрэн 
Худалдан авалт хариуцсан ажилтан С.Нарангарав 
Санхүүч А.Цэцэгдарь 
 
Судлаачид: 
ШУТИС-ийн багш, доктор, профессор Б. Ууганбаяр  
ШУА-ийн ГГЭХ-ийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Н. Болдбаатар 
МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн оюутан С.Халиун 
МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхимийн оюутан оюутан Ж. Номундарь

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа