Хайлтын үр дүн
1 илэрц олдлоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар / 2023 он
Туул голын сав дагуу нутагшуулж буй европ минж (Castor fiber)-ийн амьдрах орчны сонголт, шаардлагад олон удаа, олон бодгаль суллаж буй тухайн голдирол дагуу газрын геоморфологийн нөхцөл хэр нийцэлтэй байгааг тогтоох, минжийн идэш тэжээлийн хүртээмж болон ангууч амьтны зүгээс үзүүлэх дарамт, эрсдэл байгаа эсэхийг илрүүлэх зорилготой ажиллав. Хээрийн тандалт судалгааг бид Туул голын Улаанбаатар хотын Маршалын гүүрнээс дээш голын эх хүртэл агаарын замаар нийт 85.9 км зайг хөвөө газар, мөсөн дээгүүр явган болон автомашинаар 2022 болон 2023 онд тус тус гүйцэтгэв. Европ минж (Castor fiber)-ийн дөрвөн бүл суурьшиж буйг 2022 оны өвөл овоохой болон бургас, улиас зэрэг түүний идэш тэжээлийн идсэн үлдэгдэл, идээшил газрын хамрах хүрээ, модлог ургамал дээрх ул мөрөөр тандаж, шууд ажиглалтын аргаар тогтоолоо. Дээрх дөрвөн бүл тархан суурьшсан зайг дэлгэвэл, нэг болон хоёр дугаар бүл хоорондоо 6.5 км алслагдсан. Хоёр болон гурав дугаар бүл хоорондоо 20 км зайтай тархан суурьшсан байгаа бол гурав болон дөрөв дүгээр бүл хоорондын тархацын зай агаарын замаар 60 хүртлэх км зайд алслагдсан байв. Эндээс үзвэл, бүл хоорондын усны голдирол дагуух зайн үзүүлэлт жигд бус байгаа нь минжийн амьдрах орчны шаардлага, сонголт хийх тохиромжтой, таатай газар орчин хомс буйг илтгэнэ.