Хайлтын үр дүн

13 илэрц олдлоо.

Үндэсний VI судалгааны дүнгээр Монголын 6-59 сартай хүүхдийн 7.1% А аминдэм дуталтай, 2017 оны судалгааны дүн гээс буурсан хэдий ч, нөөц дутмаг буюу дуталд өртөх эрсдэлтэй хүүхдийн хувь өндөр (57.9%) хэвээр байна

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлийн тархалтыг тогтоосон энэхүү тайланд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт 2022-2023 оны хооронд Монгол улс(МУ)-ын 18 ба түүнээс дээш насны нийт 447.409 хүнийг хамруулсан бөгөөд тэдгээрийн 279.388 (62.4%) эмэгтэйчүүд, 168.021 (37.6%) эрэгтэйчүүд байв. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийг оршин суугаа орон нутгаар харьцуулан үзвэл хамрагдалтын түвшин Улаанбаатар хот (n=247.795) д илүү, аймаг орон нутаг (n=199.614)-т бага байна.

Зорилго: Эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний түвшинг үндэсний хэмжээнд үнэлэх

Судалгааны зорилго: Сонгогдсон аймаг, дүүргийн Чихрийн шижинтэй иргэдийн эргэн хяналтыг сайжруулах, хүндрэлийг эрт илрүүлэхэд гар утасны үйлчилгээг ашиглах туршилт судалгааны загвар боловсруулах

Үндэсний түвшинд 2022-2023 оны хичээлийн жилд хийсэн энэхүү судалгаанд хот, хөдөөгийн Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр суралцдаг 8-12 дугаар ангийн 3311 суралцагчдыг судалгаанд хамруулсан. Сургуулийн орчинд хичээлээс гадуур хэрэгжүүлж буй хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд 13-17 настай хүүхдүүдийн 58.9 хувь нь хамрагдаж байна. 16-17 настай хүүхдүүдийн хамрагдалт бусад насны бүлгийн хүүхдүүдээс илүү байв.

Үнэлгээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан (СХД), Баянзүрх (БЗД) дүүргийн ЕБС ийн 1-5 дугаар ангийн 540 сурагчид хамрагдав.

: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газарт 2024 оны 06 дугаар сарын байдлаар бүртгэгдсэн “6-17 насны хүүхдүүдээс стрептококк бактерийн халдварыг илрүүлэх хоолойн арчдасны шинжилгээ”-ний хариуг авахад УБ хотын найман дүүргийн 198’398, Сэлэнгэ аймгийн 17 сумын 16’026 нийт 214’424 хүүхдийг тус шинжилгээнд хамруулсан байна.

САЙН ДУРЫН АВЛАГАГҮЙ ЦУСНЫ ДОНОРЫН ТАЛААРХ ХYН АМЫН МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДАЛ (ДАВТАН СУДАЛГАА)

Монгол улсад KОВИД-19-ийн үеийн бэлэн байдалд шилжсэн 2020 оны 1 дүгээр сарын 22-оос 2020 оны 09 дүгээр сарын 03 хүртэлх хугацааг хамарч судалгааг хийв. Баримтын судалгааны аргаар дараах хоёрдогч тоон мэдээлэлд үндэслэн судалгааг хийж гүйцэтгэсэн.

Хүүхдийн илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх, хянах тусгайлсан бодлого, стратеги хөтөлбөр байхгүй боловч, эх, хүүхдийн эрүүл хооллолтыг дэмжих Хоол тэжээлийн үндэсний хөтөлбөр хэрэгждэг. Хүүхдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулахад тусгайлан чиглэгдсэн бодлого, үйл ажиллагааг яамны түвшинд нэгтгэн удирддаг хэдий ч, хүүхдийн илүүдэл жин, таргалалт, өсөлт хөгжил, эрүүл мэндийн асуудлыг нэгдсэн удидлагаар хангах салбар хоорондын, тухайлбал боловсрол, нийгмийн халамж, хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжгүй байна. Боловсрол, нийгмийн халамж, эрүүл мэндийн асуудлыг орон нутгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэс нэгтгэн удирддаг тул тэдгээр салбарын уялдаа холбоог орон нутгийн түвшинд хангахад илүү хялбар байна. Сургуулийн насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн байдлыг тандах арга механизм бараг байхгүйгээс хүүхдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулах зорилтын хэрэгжилтийг үнэлэхэд бэрхшээлтэй байна. Сургуулийн хүүхдийн биеийн жин, өндрийг тандах, хянах тухай хамтарсан тушаал 2019 оны төгсгөлд гарсан хэдий ч, коронавируст халдварын цар тахлын улмаас хэрэгжихгүй байна. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол хүнс, идэвхтэй хөдөлгөөний стандартыг боловсруулж, хэрэгжүүлэх ажил хийгдэхгүй байна.

Судалгаа