Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
2 илэрц олдлоо.
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн / 2025 он
Гамшиг судлал, инновац сэтгүүл нь 2018 онд анхны дугаараа гаргаж, 2021 оноос ISSN олон улсын бүртгэлд орж, улмаар 2022 оноос Монгол улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн тогтоолоор хянан магадлагаа бүхий мэргэжлийн сэтгүүлийн ангилалд багтаж, гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Сэтгүүлийн энэ удаагийн дугаарт Судалгаа, эрдэм шинжилгээ, Эрдэмтэн судлаачдын үзэл бодол, Дэвшилтэт технологи, инновац гэсэн булангуудаар Гамшгаас хамгаалах эрх зүй, Гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавх (resilience)-ыг бэхжүүлэх арга зүйн асуудалд, Ахлагчийн албаны эрх зүйн орчны өнөөгийн байдал, сайжруулах боломж, Гал унтраах бодис, бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгааны үр дүн, Зудын үед ерөнхий боловсролын сургуульд үзүүлэх дэмжлэг бусад холбогдох байгууллагын хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр бичсэн эрдэм шинжилгээний өгүүллүүд болон гамшиг судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын үзэл бодлыг багтаалаа.
Гамшиг судлалын үндэсний хүрээлэн / 2025 он
Энэхүү номонд 2024 онд хийгдсэн гамшгаас хамгаалах эрх зүйн орчны шинэчлэл, урьдчилан сэргийлэх болон эрсдэлийг бууруулах үйл ажиллагаа, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад дотоод хамтын ажиллагаа, онцгой байдлын байгууллагын чадавх, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээ, инновацын ажил, төсөв, хөрөнгө оруулалтын талаарх бодит мэдээллүүдийг тусгасан болно. Та бүхэн энэхүү эмхэтгэлээс онцгой байдлын байгууллага, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны талаарх 2024 оны мэдээ, мэдээллийг судалгаа шинжилгээ, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд ашиглах гарын авлага болж чадна гэдэгт итгэлтэй байна.