Хайлтын үр дүн

9 илэрц олдлоо.

"Нэгд, өнөөгийн түүх бичлэгт гүнзгий хөндөгдөөгүй асуудлыг нэхэн судлах, хоёрт, түүхэн сургамж, орчин үед ач холбогдол бүхий сэдвийг боловсруулах, гуравт, Монголын 1921 оны хувьсгалын түүхийн судалгааны агуулга хүрээг тэлэх, эх сурвалж, мэдээллийн санг баяжуулах шинжлэх ухаан, нийгмийн хэрэгцээ шаардлагыг үндэс болгон а/хамтын бүтээл, архивын баримт бичгийн эмхтгэлийг туурвиж, б/1921 оны Монголын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан олон улсын хурлыг зохион байгуулж олон нийтэд сурталчлах, в/ төслийн судалгааны хүрээнд 4 эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж гадаад, дотоодын сэтгүүлд нийтлүүлэн судалгааны үр дүнг танилцуулахад оршино. Эдгээр бүтээлүүд нь түүхэн үйл явдал- 1921 оны хувьсгалын 100 жилийн ойд зориулагдсан. "

Монгол дахь угсаатан судлалын шинжлэх ухааны түүхэн хөгжил, үйл явц, онол арга зүйн хөгжил, судалгааны түүхэн хөгжил, монгол дахь угсаатан судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, хүрээлэн, төвийн үйл ажиллагааны дахь угсаатан судлалын чиглэлийн судалгааны түүхэн үйл явцыг шинжлэх ухаан судлалын үүднээс нэгтгэн судлах замаар шинэ мэдлэг бүхий бүтээл туурвихад оршино.

"Төслийн хүрээнд чулуун зэвсгийн сүүл, хүрлийн эхэн үед холбогдох хадны зургийн бүртгэл баримтжуулалтыг өнөөгийн шаардлагын түвшинд нийцүүлэн хийж тухайн он цагт хамаарах хадны зургийн томоохон хэмжээний мэдээллийн сан бий болгох - Хадны зураг судлалаар ажилладаг гадаадын судлаачидтай холбоо тогтоож хамтран ажиллах, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах - Монголын чулуун зэвсгийн сүүл, хүрлийн эхэн үеийн хадны зургийн дурсгалын талаар олон улсын болон дотоодын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх өгүүллүүд болон нэгэн сэдэвт зохиол бичиж хэвлүүлэх"

Өгүүлэн буй үед БНМАУ-ын төр, засаг, эрх баригч намаас шашны талаар баримталсан бодлого, түүний үр дагавар болон тухайн үеийн нийгмийн ухамсрын төвшинд шашны эзэлж байсан байр суурь, гүйцэтгэсэн үүргийг түүх-шашин судлалын үүднээс нэгтгэн судлах замаар шинэ мэдлэг бүхий бүтээл туурвихад оршино.

“Нэн эртний хүний ул мөрийг Алтай Таван Богдоос хайх цогц судалгаа” төслийн хүрээнд Алтай Таван Богдын бүс нутагт нэн эртний хүний үлдээсэн ул мөр болох чулуун зэвсгийн дурсгалын нарийвчилсан хайгуул судалгаа хийж хуучин чулуун зэвсгийн доод, дунд, дээд шат, дунд, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох бууц, сууринг илрүүлэн олох, чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн арга барилыг тогтоон, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, Монгол Алтайд эртний хүн хэдий үеэс эхлэн амьдарч эхэлсэн цаг хугацааг тодруулах, Монгол Алтайн нурууны палеолитын соёлын Төв Ази, Зүүн хойд Азийн соёлд үзүүлсэн нөлөө, ач холбогдлыг тодорхойлох, илэрч олдсон эд өлгийг бүртгэн баримтжуулж судалгааны эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох явдал.

БНМАУ-ын 1954-1980-аад оны сүүлч үеийн нийгэм-эдийн засгийн хөгжлийн ололт амжилт, сургамжийг архивын баримт, аман түүх, судалгааны бүтээлүүдэд тулгуурлан шинээр үнэлгээ дүгнэлт өгөх

ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Уб-ын их сургуулийн судлаачдын хамтарсан багаас 2017-2019 онп «Хангайн нурууны ар бие дэх түүх, соёлын судалгаа» суурь судалгааны төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү суурь судалгааны төслийн гол зорилго нь Монголын баруун төв бүс нутаг буюу Хангайн нурууны ар бие орчмын ард түмний түүх, соѐлын өв, аман түүхийн баримтжуулалт хийх, Хангайн нурууны ар биеэр явж өнгөрсөн гадны аялагч, жуулчдын тэмдэглэлүүдийг нэгтгэн хэвлүүлэх, судалгааны эргэлтэд оруулахад оршино.

Евразийн уудам тал нутгийг хамарсан их Торгон замын олон зууны түүхийг дэлхийн олон эрдэмтэд олон шинжлэх ухааны зааг уулзварт тал талаас нь нухацтай судалсан боловч Торгон замын хөгжилд монголчуудын оролцоо, хувь нэмрийн тухай асуудал бараг судлагдаагүй орхигдсон гэж үзэж болно. Энэ нь 1990 ээд оноос өмнөх түүх бичлэгт Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүхийг судлах нь хязгаарлалттай байсантай холбоотой. Тиймээс “Торгон замын хөгжилд умардын нүүдэлчдийн оруулсан хувь нэмэр”(VI XVI зуун) суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд То ргон замын хөгжил дэх монголчуудын оролцоо, тэдний оруулсан хувь нэмрийг тодруулан гаргахыг зорьсон.

Өнөөдөр хүртэл Монгол улсын газар нутаг дээр 10 гаруй энэ үеийн холбогдолтой түүхийн дурсгалт хотууд, хуучин сүм хийд үлдэж хоцорсон бөгөөд судлагааны эргэлтэд огт ороогүй, сүйтгэгдэж, соѐлын өвийн хувьд маш дор байдалд ороод байна. Тиймээс энэ үеийн хотуудыг цогцоор нь археологи, угсаатны судлал, түүхийн талаас нь судлан шинжлэх, тэрхүү судалгааг үндэслэн хадгалалт хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх, хөтөлбөр боловсруулах, улмаар дотоодын болон гадаадын аялал жуулчлалын сүлжээнд холбон хөгжүүлэхэд гол зорилго оршиж байна.

Судалгаа