Хайлтын үр дүн

3 илэрц олдлоо.

/ 2022 он

Улаанбаатар хот 100 жилийн өмнө ямар дүр төрхтэй байсан, энд монголчуудын амьдрал хэрхэн өрнөдөг байсан, тухайн үеийн монголчууд юу өмсдөг байсан бэ? гэсэн түүхийн төсөөлөл, ойлголтыг энэхүү зурагт номоор дамжуулан хүүхэд, залууст хүргэхийг зорьсон. Мөн энэхүү зурагт ном танд “Нийслэл хүрээ”-ний үеэс өнөөдрийн Улаанбаатар хот хүртэлх 100 гаруй жилийн хугацаанд монголчуудын үнэт зүйл хэрхэн өөрчлөгдөж, бидний Нийслэл хот хэрхэн хөгжсөнийг харьцуулан төсөөлөх, цаашлаад “Нийслэл хүрээ” хэмээх хуучин хотын тухай танин мэдэх сэдэл, хүслийг төрүүлнэж гэж найдаж байна.

/ 2022 он

ХХ зууны Монгол Улсын эдийн засгийн түүхийн талаарх 1911-1921 оны Монгол Улсын санхүүгийн албаны тухай (Лонжид, Батсайхан., 2000), 1921-1996 оны Монгол Улсын санхүүгийн албаны тухай (Ринчин, Очирпүрэв., 1996), БНМАУ-ын санхүүгийн системийн ерөнхий түүхийн тухай (Түмэн.,2018) судлаачдын бүтээлүүдэд Монгол дахь ломбардын байгууллагын үүсэл, түүхийн талаар огт дурдаагүй байна. Харин ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын сүүл үеийн эрх зүйн асуудлын тухай бичигдсэн эрдэм шинжилгээний өгүүллэгүүд, дипломын ажлууд цөөнгүй байх бөгөөд эдгээрийн өмнөтгөлд Монгол Улсад 1924 онд ломбард үүссэн тухай товч дурджээ. Үүнээс үзвэл Монгол Улс дахь ломбардын байгууллагын түүх, үйл ажиллагааны талаар тусгайлан судалсан бүтээл огт нийтлэгдээгүй байна. Иймд бид ломбардын байгууллагын түүхийн огт судлагдаагүй байдлыг харгалзан үзэж уг судалгааны эхний хэсэгт ломбардын байгууллага нь дэлхийд хэрхэн үүсэж, Монгол Улсад хэрхэн нэвтэрч, үүсэж хөгжсөн түүхийн талаар дурдаж, өгүүллэгийн үндсэн хэсэгт ломбардын баримт бичгийг судалж судалгааны эргэлтэнд оруулсан болно.

/ 2023 он

Улаанбаатар хотын тогтмол хэвлэлүүдээс хамгийн олон жил тасралтгүй гарсан сонин бол “Улаанбаатарын мэдээ” юм. Тус сонин нь 1955-1990 онд нийслэл хотын эрчимтэй хөгжлийн үед гарч байснаараа онцлог бөгөөд хотын улс төр, нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, хотжилт зэрэг өргөн хүрээг хамарсан мэдээ, нийтлэл бэлтгэн хэвлүүлдэг байжээ. Энэхүү сонинд хэвлэгдсэн нийтлэлүүдийг сэдэвчлэн төрөлжүүлж, цуврал эмхэтгэл гаргахаар ажиллаж буй бөгөөд анхдугаар нь “Улаанбаатарын мэдээ сонин (1955-1990 он), нийтлэлийн эмхэтгэл, нэгдүгээр боть” гэсэн үндсэн нэртэй, “Улаанбаатарын мэдээ сонинд хэвлэгдсэн хотын түүхтэй холбогдох нийтлэлийн эмхэтгэл (1955-1990 он)” гэсэн дэд нэртэйгээр 2022 онд, шинэчлэн засварласан нь 2023 онд хэвлэгдэн гарлаа.

Судалгаа