Хайлтын үр дүн

9 илэрц олдлоо.

Энэхүү суурь судалгаа нь тогтвортой хөгжлийн тухай дорно дахин хийгээд монголын уламжлалт сэтгэлгээний суурь үзэл баримтлалыг боловсруулах, үзэл суртлын асуудлаар орчин үед өрнө дахинд гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалж ингэхдээ байгальтайгаа шүтэн барилдах, шинжлэх ухаан ба оюун сэтгэлгээний, ёс журам ба шударга ёсны, мухар сүсэг ба бодит мэдлэгийн, хүмүүнлэгийн болон соёл урлагийн үндэслэлүүдийг боловсруулж төрийнудирдлагад хүргэхэд чиглэсэн билээ.

Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгарч буй асуудлуудыг тодруулахад оршино.

Ахмад настны социаль асуудлуудыг цогцоор нь судалж, нөхцөл байдал, асуудал бэрхшээлийг тодорхойлон, тодорхой санал, зөвлөмж боловсруулах

Энэхүү суурь судалгаа нь тогтвортой хөгжлийн тухай дорно дахин хийгээд монголын уламжлалт сэтгэлгээний суурь үзэл баримтлалыг боловсруулах, үзэл суртлын асуудлаар орчин үед өрнө дахинд гарсан эрдэм шинжилгээний бүтээлүүдийг судалж ингэхдээ байгальтайгаа шүтэн барилдах, шинжлэх ухаан ба оюун сэтгэлгээний, ёс журам ба шударга ёсны, мухар сүсэг ба бодит мэдлэгийн, хүмүүнлэгийн болон соёл урлагийн үндэслэлүүдийг боловсруулж төрийн удирдлагад хүргэхэд чиглэсэн билээ.

Энэхүү хамтарсан төслийн хувьд Евразийн интеграцийн процессын хүрээнд хоёр орны хоорондох соёл иргэншлийн харилцан үйлчлэлийн хамгийн сайн арга замыг тодруулж Орос, Монголын улс төр, нийгэм - улс төрийн хөгжлийн нийтлэг шинж чанарыг тодорхойлох явдал юм. Түүнчлэн төслийг хэрэгжүүлэх явцад Орос, Монголын соёл иргэншлийн түүх, орчин үеийн байдал гүнзгий, илт тод илэрнэ. Евразийн интеграцийн хүрээнд олон улсын үр өгөөжтэй хамтын ажиллагааг бий болгохын тулд хоёр орны нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжилд тулгараад буй асуудлуудыг тодруулах нь гол зорилго болно. Тус хамтарсан төсөл хэрэгжсэн хугацаанд гүйцэтгэсэн үйл ажиллагааны хураангуй мэдээллийг доорх байдлаар танилцуулж байна.

Энэхүү төсөл нь ерөнхий суурь философийн хувьд нэг нэгдмэл онол, үзэл баримтлалын хүрээнд хийгдсэн. Сүүлийн арав гаруй жилийн туршид ШУА-ийн Философийн хүрээлэн судалгааны ажлынхаа нэг тэргүүлэх гол чиглэлийг Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний философийг боловсруулах явдал хэмээн тодорхойлж цуврал төсөл хэрэгжүүлсэн билээ. Энэ төслүүдийн хүрээнд хэд хэдэн дорвитой бүтээл хэвлэгдэн гарсан. Тэдгээрт хөгжлийн асуудлыг социал философийн үүднээс хэрхэн ойлгох, монголын нийгмийн хөгжлийн асуудлыг шинжлэхэд арга зүйн хувьд ямар ямар зарчимд үндэслэх вэ? гэдгийн ерөнхий дүр зураг гарсан гэж үзэж болно.

Тус хамтарсан төсөл нь Буддын шашны нийгэмлэгүүд, тэдгээрийн нийгмийн зохион байгуулалтын хэлбэрийн өөрчлөлтийн өнөөгийн үйл явц, Буддын нийгмийн практикийн үзэл санааны орчин үеийн онцлогийг илрүүлэхэд чиглэсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь өөрчлөгдөн буй Орос, Монголын нийгмийн институци дэх буддын шашны бүлгүүдийн (лам нарын болон сүсэгтнүүдийн ) дасан зохицож буй үйл явцын тухай эмпирик мэдээлэлтэй болно. Орос болон Монголын буддизмын ижил төстэй талуудын харьцуулсан судалгаа нь эдгээр орнууд дахь буддын шашны янз бүрийн хэв шинж бүхий бүлгүүдийн (үндэстний ба даяаршлагдсан, сүсэгтний болон сүм хийдийн, хөдөөний болон хотын гэх мэт) хөгжлийн талаарх шинэ мэдээлэл бий болсон.

Монгол Улс дахь ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, тэдний улс төрийн ухаалаг сонголт хийхэд нь туслах зорилготой. Эл төсөл нь 1990-ээд оноос хойших иргэдийн улс төрийн соёлын төлөвшлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэж, энэ хүрээн дэх сорилт, бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг улс төр судлалын онол арга зүйн үүднээс судлан боловсруулах, иргэдийн улс төрийн соёлыг төлөвшүүлэх арга зам, хэлбэр, шийдлийн зохист хувилбарыг санал болгож, энэ хүрээний хэтийн төлөв хандлагын талаарх санааг дэвшүүлэн судалгааны эргэлтэнд оруулах явдал байв.

Суурь судалгааны төслийн хүрээнд боловсролын салбарын ёс суртахууны өнөөгийн байдал, ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт ёс суртахууны мэдлэг олгох талаар хэрхэн туссан болон цаашид хэрхэн боловсронгуй болгох асуудлыг тандан судлах зорилгоор “Ёс суртахууны боловсрол” экспертийн төвшний 19 асуулт бүхий социологийн судалгааны анхдагч хэрэглэгдэхүүн болох экспертийн анкетийн санал асуулгыг боловсруулж, Улаанбаатар хот болон Дундговь, Говьсүмбэр, Увс, Ховд, Дорнод аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 110 багш нараас асуулгын аргаар мэдээлэл авч, судалгааны үр дүнд шинжилгээ хийж зөвлөмж боловсруулав.

Судалгаа