Хайлтын үр дүн

1 илэрц олдлоо.

1990 оны ардчилсан өөрчлөлтөөс хойш тус салбарт хэрэгжсэн бодлого, хөтөлбөрийн үр дүн, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хэрэгжилтэд үнэлгээ хийх, уг салбарын бодлогын уялдаа, залгамж чанарыг сайжруулах асуудал санхүүгийн хомсдол, сонгуулийн үр дүнгээс хамаарсан төрийн албан дахь улс төрийн томилгоо, бодлогын судалгаа, шинжилгээний мэргэжилтэн бэлтгэх, үндэсний боловсролын бодлогын судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх асуудал хоцорсон зэргээс шалтгаалан уг салбарын бодлогын бугшсан асуудлууд нь даамжирч, боловсролын үйлчилгээг орчин үежүүлэх, өнөө цагийн хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх ажил хангалтгүй хийгдэж иржээ. Боловсролын бодлогын залгамж холбоо, тогтвортой хөгжлийг хангах үүднээс боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах өндөр мэдлэг бүхий мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэх, төрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд тасралтгүй үнэлгээ хийж, үр дүнтэй инновацлаг шийдлүүдийг тогтмол боловсруулан гаргадаг бодлогын судалгааны дэд бүтцийг хөгжүүлэх загварыг боловсруулах нь нэн тэргүүний шаардлагатай зүйл гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлын улмаас энэхүү төслийг хэрэгжүүлсэн.

Судалгаа