Хайлтын үр дүн

2 илэрц олдлоо.

Улаанбаатар хотын хувьд шугам сүлжээний дулааны бодит алдагдлыг тодорхойлох туршилт судалгааны ажил 2002 оноос хойш хийгдээгүй. Ийм учраас ДЦС-уудаас түгээж байгаа дулааны эрчим хүчний хэдэн хувь тээвэрлэлтийн явцад хотын шугам сүлжээнд алдагдаж байгаад шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ өгөх, улмаар шугамын дулааны алдагдлыг борлуулалтын тооцоонд хэрхэн тусгах үндэслэл боловсруулах, дулааны бодит алдагдлыг тодорхойлох, үнэлгээ өгөхөд туршилт судалгааны ажлын зорилго оршино.

Эрчим хүчний салбарын аюулгүй, тогтвортой ажиллагаа, эдийн засгийн үр ашигтай байдлыг хангахын тулд цахилгаан дамжуулах сүлжээний найдвартай байдал, ашиглалтын үйл ажиллагааны орчин үеийн шинэ технологи ашиглан удирдан зохион байгуулан, хянах, инновацад суурилсан өөрчлөлт шинэчлэлтийг хийх нэгдсэн хандлагыг бий болгоход оршино. “Цахилгаан дамжуулан үндэсний сүлжээ” ТӨХК-ийн харьяа газар, алба хэлтсүүд өдөр тутмын үйл ажиллагаа, хэтийн төлөвлөгөөндөө энэхүү бодлогын бичиг баримтыг мөрдөж ажиллана.

Судалгаа