Хайлтын үр дүн

4 илэрц олдлоо.

Засгийн газраас 2022 оны 5 дугаар сараас эхлэн нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж, гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1,549,479 хүн буюу нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсанаас 62 хувьд нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, анх оношлогдсон хорт хавдрын 371 тохиолдол илэрсэн байна. Тус үзлэг, оношилгооноос гарсан үр дүн, өгөгдлийн санд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралтыг бууруулахыг зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас цаашид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, AI хиймэл оюун ухаан, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэн үргэлжлүүлнэ.

Эрүүл мэндтэй холбоотой хуулиуд болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 3-д заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, ДЭМБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын томоохон арга хэмжээ юм. Энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн ба 09 дүгээр сарын эхний байдлаар 320 мянган хүн хамрагдсан байна. Урьдчилсан тооцооллоор нийт хамрагсадын 65.2 хувь нь хоол боловсруулах, 8.8 хувь нь дотоод шүүрэл бодисын солилцооны, 5.8 хувь нь зүрх судасны, 5.8 хувь нь шээс бэлгийн, 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл, 0.7 хувьд нь хавдрын өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эрт илрүүлгийн мэдээний сан цаашид улам өргөжих ба мэдээний сангийн мэдээлэл (их өгөгдөл)-д нэмэлт боловсруулалт болон нарийвчилсан дүн шинжилгээг хийх шаардлага байна.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны 03-р сарын байдлаар 18-аас дээш насны нийт 224,226 хүн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан байна. Эдгээр урьдчилан сэргийлэх үзлэгийн 66.2% нь Улаанбаатар хотод, 33.8% нь хөдөө орон нутагт хийгдсэн байна. Хөдөө орон нутгаас Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймаг эрт илрүүлгийн үзлэгээрээ хамгийн өндөр байна. Хугацаагаар нь авч үзвэл нийт үзлэгийн 65.8% нь 2022 онд, үлдсэн 34.2%-ийг 2023 онд хийгдсэн үзлэг байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн сургамж туршлага сэдэвт салбар дундын оролцоотой Эрдэм шинжилгээний хурал 2023 оны 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Нийт 250 орчим эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй ирүүлсэн ба эдгээрийг эмхэтгэн боловсруулсан болно.

Судалгаа