ХҮН АМЫН НАС, ХҮЙС, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛТ СУУРИЛСАН ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАЛДВАРТ БОЛОН ХАЛДВАРТ БУС ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭХ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ, ОНОШИЛГОО (ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН, ЗАРИМ СУДАЛГААНЫ ҮР ДҮНГЭЭС)
Судалгааны тайлбар: Засгийн газраас 2022 оны 5 дугаар сараас эхлэн нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж, гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1,549,479 хүн буюу нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсанаас 62 хувьд нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, анх оношлогдсон хорт хавдрын 371 тохиолдол илэрсэн байна.
Тус үзлэг, оношилгооноос гарсан үр дүн, өгөгдлийн санд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралтыг бууруулахыг зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас цаашид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, AI хиймэл оюун ухаан, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэн үргэлжлүүлнэ.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 4
- Татсан тоо
- 4
- Файлын хэмжээ
- 14.06 MB
- Оруулсан огноо
- 2026.09.15
- Судалгаа хийгдсэн он
- 2023 он
- Судалгааны арга зүй
- зорилтот
- Судалгааны салбар
- Эрүүл мэндийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 1.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- ЭМЯ
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
-
Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/498 дугаар тушаалаар баталсан.