Хайлтын үр дүн

3 илэрц олдлоо.

Энэхүү судалгааны хүрээнд Монголын маркетингийн салбарын нөхцөл байдал, цаашдын тренд, тулгамдаж буй асуудал, зар сурталчилгааны сувгийн үр өгөөж, нөлөөллийн учир шалтгаан, цаашдын тренд, маркетингийн төсвийн бүтэц хуваарилалт, түүнд уламжлалт сурталчилгааны эзлэх хувь зэргийг тодорхойлсон.

Энэхүү судалгааг Монгол Улсын 18-аас дээш насны нийт хүн амын интернэтийн зохистой хэрэглээ болон цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах, мэдээллийн аюулгүй байдлын талаарх ойлголт, учирч болох эрсдэлээс хэрхэн хамгаалах талаарх мэдлэг, хандлага, дадлыг судалж, мэдээллийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд авах авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах; Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх, интернэтийн зохистой хэрэглээ, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг бий болгоход төр засгийн зүгээс цаашид баримтлах бодлого шийдвэрийн талаар дүгнэлт, зөвлөмжийг судалгаанаас гарсан тоон мэдээлэлд үндэслэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаас саналыг авч боловсруулах зорилгын хүрээнд гүйцэтгэсэн.

Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг тус тус хэрэгжүүлдэг. Дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг 2009, 2011, 2013 онд, Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг 2010, 2012, 2014, 2015 онд тооцож, олон нийтэд мэдээлж байсан. Бусад улс орны сайн туршлагад үндэслэн 2015 онд дээрх 2 судалгааг нэгтгэн “Шударга байдлын үнэлгээний аргачлал”-ыг Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/129 дугаар тушаалаар батлуулсан. Уг аргачлалын дагуу 4 дэх удаагийн буюу 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг зохион байгуулав.

Судалгаа