Хайлтын үр дүн
83 илэрц олдлоо.
Хайлтын үр дүн
83 илэрц олдлоо.
Эрүүл мэндийн хөгжлийн төв / 2021 он
Хот суурин газар дахь эмч, эмнэлгийн мэргэжилтний илүүдэл, алслагдсан орон нутаг дахь хомсдол, өвчтнийг эмнэлэг хооронд шилжүүлэх байдал, тусламж үйлчилгээний давхардал, дэвшилтэт тоног төхөөрөмжийг хөгжүүлэн нэвтрүүлэх зэргээс үүдэлтэй хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтний хүний нөөц, оновчтой байршил, хэрэгцээ, мэргэшсэн боловсон хүчний чадавхи зэргийг судлах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв / 2021 он
Цаг товлох үйлчилгээний шинээр хийгдсэн зохицуулалт, түүний үр дүнг тооцох, ялангуяа энэ үйлчилгээний дийлэнхи хувийг эзэлж буй дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэгийн цаг товлох үйлчилгээний явц, чанар, уялдаа холбоо, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл болон тулгамдаж буй асуудлыг цогц байдлаар судлах нь уг үйл ажиллагааны цаашдын чиглэл, хөгжлийг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийв.
Эрүүл мэндийн хөгжлийн төв / 2022 он
2020 оны байдлаар Монгол улсын хэмжээнд нийт 4 575 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа ба төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг 12, тусгай мэргэжлийн төв 14, бүсийн оношилгоо эмчилгээний төв 5, аймгийн нэгдсэн эмнэлэг 16, дүүргийн нэгдсэн эмнэлэг 4, нийгмийн эрүүл мэндийн төв 9, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 6, сумын эрүүл мэндийн төв 322, хувийн ортой эмнэлэг 241, хувийн клиник 1491 ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 2020 онд улсын хэмжээнд 27 083 эмнэлгийн ор ажилласан бөгөөд 73.1 хувь нь улсын төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагуудад, 26.9 хувь нь хувийн хэвшлийн эмнэлгийн ор байна. 2010 онд 17 821 байсан бол 2021 онд 35 310 болж 2 дахин буюу 10 000 хүн амд ногдох ор 16.5-оор нэмэгдсэн байна.