Хайлтын үр дүн

1 илэрц олдлоо.

Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу иргэн, ААНБ-д үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийхэд чиглэнэ. Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд: 1. 2022 оны байдлаар ХХЕГ-т ирүүлсэн санал, өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийх; 2. ХХЕГ-ын Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд төрөөс анхаарах шаардлагатай асуудал болон зайлшгүй өөрчлөлт хийх эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх /Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хил орчмын бүс нутагт харилцах зорчих хэлэлцээр, хилийн дэглэмийн гэрээ гэх мэт/; 3. ХХЕГ-ын хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээний чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдлыг үйлчилгээг хүртэгч иргэд, байгууллагын санаа бодол, сэтгэл ханамжид тулгуурлан хэрэглэгчийн үнэлгээний арга зүйгээр тандан судлах; 4. ХХЕГ-ын хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйл ажиллагаа, үйлчилгээнд цаашид анхаарах асуудал, сайжруулах арга замыг тодорхойлох зэрэг болно.

Судалгаа