419
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ 2022
Судалгааны тайлбар: Хил хамгаалах ерөнхий газрын хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу иргэн,
ААНБ-д үзүүлж буй үйлчилгээ, үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийхэд чиглэнэ.
Судалгааны зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд:
1. 2022 оны байдлаар ХХЕГ-т ирүүлсэн санал, өргөдөл, гомдолд дүн шинжилгээ
хийх;
2. ХХЕГ-ын Монгол Улсын Хилийн тухай хуулиар хүлээсэн чиг үүргээ
хэрэгжүүлэхэд төрөөс анхаарах шаардлагатай асуудал болон зайлшгүй өөрчлөлт
хийх эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх /Монгол Улсын Үндэсний
аюулгүй байдлын үзэл баримтлал, хил орчмын бүс нутагт харилцах зорчих
хэлэлцээр, хилийн дэглэмийн гэрээ гэх мэт/;
3. ХХЕГ-ын хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээний
чанар, шуурхай байдал, хүртээмжийн бодит байдлыг үйлчилгээг хүртэгч иргэд,
байгууллагын санаа бодол, сэтгэл ханамжид тулгуурлан хэрэглэгчийн үнэлгээний
арга зүйгээр тандан судлах;
4. ХХЕГ-ын хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйл ажиллагаа,
үйлчилгээнд цаашид анхаарах асуудал, сайжруулах арга замыг тодорхойлох зэрэг
болно.
Түлхүүр үг:
ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗАР ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 553
- Татсан тоо
- 479
- Файлын хэмжээ
- 5.00 MB
- Оруулсан огноо
- 2023.02.17
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны арга зүй
- ХХЕГ-ын хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж, түргэн, шуурхай байдлыг үнэлэхдээ асуулга, ганцаарчилсан ярилцлагын аргыг хэрэглэв.
- Судалгааны салбар
- Хууль
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- “Эрдэм сургалтсудалгааныхүрээлэн”ТББ
- Захиалагч байгууллага
-
Хил хамгаалах ерөнхий газар bpo.social.mn@gmail.com Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг, Хил хамгаалах ерөнхий газар
- Судалгааны баг
“Эрдэм сургалт судалгааны хүрээлэн” ТББ