158
“Сэлбэ дэд төв” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах ажил
Судалгааны тайлбар: Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1309 дугаартай захирамжийн дагуу “Сэлбэ дэд төв” орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулахаар “ББСМО” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн НХААГ202311392/01 дугаартай гэрээ байгуулан ажиллаж байна. 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/80 дугаар албан бичгээр эхний тайлан ТЭЗҮ ирүүлснийг Нийслэлийн ерөнхий архитекторын дэргэдэх хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6 дугаар хурлаар хэлэлцүүлэн хурлаас гарсан шийдвэрийг ТЭЗҮ-д тусгуулан, засвар хийж авахаар дэмжигдсэн. Гүйцэтгэгч компанид 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01-02/291 дугаартай албан бичгээр хурлаас гарсан саналын дагуу зөвлөлийн гишүүдийн санал зөвлөмжийг тусган, батлагдсан ажлын даалгаварт тусгагдсан боловсруулах ажлын үе шат, ажлын иж бүрдэл /Техник эдийн засгийн үндэслэлийн суурь судалгаа, төлөвлөлт тооцоолол, төлөвлөлтийн зураглал/-ийг хангуулан ажлын гүйцэтгэлийг сайжруулж, яаралтай ирүүлэх тухай хүргүүлсэн. 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гүйцэтгэгчээс ТЭЗҮ, барилгажилтын төслийг хүлээлгэн өгсөн. Ажлын даалгаврын дагуу ТЭЗҮ-ийн зураглалын материалыг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1/113 дугаартай албан бичгээр 158 га ерөнхий төлөвлөгөөний зураглалын материалыг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр баталгаа гаргасан. Гүйцэтгэгч компани нь эхний ээлжийн 13 га газарт барилгажилтын төсөл ирүүлснийг зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 09 дүгээр хурлаар хэлэлцүүлж, хурлын гишүүдээс гарсан саналыг тусган, засвар хийн хүлээн авахаар дэмжигдсэн. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1/109 дугаар албан бичгээр ажлын хэсэг болон нийслэлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгавартай холбоотойгоор эхний ээлжийн барилгажилтын төсөл болон 13 га газрын барилгажилтын төслийг боловсруулан батлуулсан. Мөн хоёр дахь ээлжийн 10 га газрын барилгажилтын төслийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр батлуулсан. Гүйцэтгэгч нь 158 га газрын барилгажилтын төслийг Монгол архитекторуудын эвлэлийн Хот төлөвлөлт, архитектурын орон тооны бус Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 24/5-3 дугаар зөвлөмжийг гаргуулсан. 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцах зөвлөлийн 31 дүгээр хурлаас барилгажилтын төслийг хэлэлцүүлэн дэмжигдсэн болно. Хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 31 дүгээр хурлаар 158 га газарт барилгажилтын төсөл боловсруулан хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд барилгажилтын төслийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан.
Түлхүүр үг:
Сэлбэ дэд төв-158га
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 9
- Татсан тоо
- 8
- Файлын хэмжээ
- 18.90 MB
- Оруулсан огноо
- 2024.12.17
- Судалгаа хийгдсэн он
- 2024 он
- Судалгааны салбар
- Дэлхий, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
- Санхүүжилтийн хэмжээ
- 4.00₮
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- ББСМО ХХК
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Захиалагч: НЗДТГ , Гүйцэтгэгч "ББСМО"-ны 35 гишүүн