СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДУЛААНЫ ПРОЦЕССТ АШИГЛАХ ТЕХНОЛОГИ

Судалгааны тайлбар: Захиалагч: Эрдэс баялаг эрчим хүчний яам Санхүүжүүлэгч: Шинжлэх Ухаан Технологийн Сан Тайлан өмчлөгч: Сэргээгдэх Эрчим Хүчний Үндэсний төв (ТӨҮГ) Энэхүү төсөлд, нэгдүгээрт, нарны эрчим хүч-эрчим хүчний системийн шөнийн бага ачааллын үеийн хямд цахилгаан хосолсон халаалтын системээр хот, суурин газрын монгол гэр, амины сууцыг халаах, хоёрдугаарт, сумын төвийн барилга байгууламжийг нүүрсний халаалтын зуух-хэвтээ болон боссоо коллектортой “Газар-Ус” дулааны насос, нүүрсний халаалтын зуух-агаарын дулааны насос, нүүрсний халаалтын зуух-цахилгаан халаагуур, дан нүүрсний халаалтын зуух гэсэн хувилбаруудаар халаах,, гуравдугаарт, Төв аймгийн Зуунмод сумын сургууль, цэцэрлэг, халдвартын эмнэлэгийг газрын хөрсний гүн дэх дулааны эх үүсвэрийг ашигласан босоо коллектор бүхий дулааны насосаар халаах, тавдугаарт, нарны эрчмээр хүнсний болон жижиг эдэлхүүн хатаах асуудлыг авч үзэн зохих тооцоо судалгааг явуулсан. Энэ төслийг анхлан санаачилж хэрэгжилтийг зохион байгуулан зохицуулж үндсэн тооцоо судалгааг хийж тайланг бичих ажлыг төслийн удирдагч, доктор, зөвлөх инженер Д.Гягар гүйцэтгэв. 5-р бүлгийг эрдэм шинжилгээний ажилтан Г.Одонтунгалаг боловсруулж тайланг бичив. Дулааны насостай холбоотой зарим тооцоо хийх, тоноглол угсрах ажилд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Батзаяа, Э.Бадрах нар оролцон ажилласан. Дулааны насостай холбоотой бүхий л асуудлаар Герман улсын Вейсманн компанийн зөвлөгөөг авч Угсралтын ажлыг Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Монугсралт ХХК хамтран гүйцэтгэсэн.

Судалгааны мэдээлэл

pdf
Дундаж үнэлгээ
0 (0)
Үзсэн тоо
0.9K
Татсан тоо
230
Файлын хэмжээ
2.96 MB
Оруулсан огноо
2023.04.27
Судалгаа хийгдсэн он
2011 он
Судалгааны салбар
Цахилгаан инженерчлэл, электрон инженерчлэл, мэдээллийн инженерчлэл
Санхүүжилтийн эх үүсвэр
Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт
Гүйцэтгэгч байгууллага
Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨҮГ
Захиалагч байгууллага
Эрчим хүчний яам
Эрчим хүчний яам myagmarbaatar@meei.energy.gov.mn Эрчим хүчний яам
Судалгааны баг
ЭХШЭҮ-ЦХМ-ийн сектор

Сэтгэгдэл

Нэвтэрсэн хэрэглэгч сэтгэгдэл үлдээх боломжтой!

Хуваалцах

Энэ судалгааны ажлыг хуваалцахын тулд url хаягийг хуулж аваад найз руугаа илгээнэ үү.

Үнэлгээ өгөх

               

Зөрчил мэдэгдэх

Судалгаа