159
Улаанбаатар хотын дулааны арлын судалгаа (Urban heat island)
Судалгааны тайлбар: Хотын дулааны арал (UHI) нь хүний үйл ажиллагаатай шууд хамааралтай бөгөөд хүрээлэн буй орчинд цаг уур, уур амьсгалын өөрчлөлтийг илэрхийлэгч чухал үзүүлэлт юм. Суурин газруудын газрын бүрхэвчийн өөрчлөлт, хүн амын тоо нэмэгдснээр хотжилт тэлж, улмаар UHI-ийн үндсэн үзүүлэлт болох агаарын температур нэмэгддэг. Температур ихсэх нь ургамлын ургалтын хугацаа, агаарын чанар, усны чанар, экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мөн өөрчлөлтүүдийг үзүүлдэг байна. Эдгээр нөлөөллүүдийг багасгахын тулд нүцгэн хөрсийг ургамалжуулах, ойжуулах зэрэг байгаль хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр салхины эрчим нэмэгдэж температур буурахад нөлөө үзүүлдэг.
Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг даган үүсэж буй хотын газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлтийн асуудал нь орчны болон гадаргуугийн температуртай шууд холбоотой байна. Улаанбаатар хотын дулааны арал (UHI)-ын төлөв байдлын зураглалыг өндөр нарийвчлал бүхий Landsat хиймэл дагуулын мэдээн дээр үндэслэн 2010, 2020 оны өвөл зуны газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг 10 жилийн харьцуулалт, ногоон байгууламж тарих боломж бүхий бүсүүдийг тогтоох нь энэхүү судалгааны үндсэн зорилго юм. Түүнчлэн энэхүү тооцооллын үр дүнг ургамлын нормчилогдсон индекс (NDVI), газрын гадаргын температур (LST) зэрэг орчны үзүүлэлтүүдтэй харьцуулан дээрх хугацаанууд дахь газрын бүрхэвчийн өөрчлөгдөх зүй тогтлын тархалтыг гаргав.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 1.7K
- Татсан тоо
- 290
- Файлын хэмжээ
- 1.57 MB
- Оруулсан огноо
- 2023.05.05
- Судалгаа хийгдсэн он
- 2022 он
- Судалгааны арга зүй
- Энэхүү судалгаанд ашигласан хиймэл дагуулын мэдээллийг Америкийн Нэгдсэн Улсын геологийн алба (USGS), вэбсайт: https://earthexplorer.usgs.gov/ тэдгээрийн спектр ба орон зайн шинж чанарууд түүний үр дүнг ашиглан тооцоолж таамаглал дэвшүүлэв.
- Судалгааны салбар
- Дэлхий, хүрээлэн буй орчны шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Хот төлөвлөлт судалгааны институт
- Захиалагч байгууллага
- Судалгааны баг
Э.Энхтуул1, Г.Уранбайгал2, О.Энхцолмон1, С.Туяа1,3, Л.Очирхуяг3,4 1Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, enkhtuule976@gmail.com 2Хот Төлөвлөлт Судалгааны Институт “ОНӨААТҮГ” 3Монголын Гео-мэдээллийн Холбоо 4Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн, Газрын нөөц, газар ашиглалтын салбар