Хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагчийн хөдөлмөрийн орчин, сургалтын хэрэгцээг тандах нь
Судалгааны тайлбар: Уг судалгаа нь Монгол Улсын хэмжээнд мөрдөж буй бодлого ХБ-тэй ажилтны хөдөлмөрийн харилцаанд оролцох оролцоо, тэдний сурч хөгжих эрэлт хэрэгцээ, боломжтой хэрхэн уялдаж буйг тодорхойлоход чиглэсэн болно. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж буй ХБ-тэй ажилтны хөдөлмөрлөх орчин хангагдаж, аливаа хэлбэрийн ялгаварлан гадуурхлаас ангид байж, төрийн бусад албан хаагчийн нэгэн адил зохих сургалтад хамрагдан, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож буй эсэхийг нягталж, тогтолцооны эсвэл институцийн түвшний хүндрэл, боломжийг тандан илрүүлэх замаар нотолгоонд суурилсан бодлогын зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны мэдээлэл
pdf- Дундаж үнэлгээ
- Үзсэн тоо
- 48
- Татсан тоо
- 4
- Файлын хэмжээ
- 3.58 MB
- Оруулсан огноо
- 2026.04.13
- Судалгаа хийгдсэн он
- 2025 он
- Судалгааны салбар
- Бусад нийгмийн шинжлэх ухаан
- Санхүүжилтийн эх үүсвэр
- Улсын болон орон нутгийн төсөв
- Гүйцэтгэгч байгууллага
- Удирдлагын академи
- Захиалагч байгууллага
-
Удирдлагын академи researchcenter@naog.gov.mn 70132135 Удирдлагын академи нь төрийн албаны хөгжлийн шаардлагад нийцүүлэн өндөр мэдлэг, чадвар бүхий албан хаагчдыг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх, төрийн захиргаа, удирдлагын асуудлаар судалгааны ажил гүйцэтгэх, төрийн бодлого боловсруулах чиглэлээр төр, захиргааны байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий байгууллага юм. - Судалгааны баг
-
Судалгааны багийн удирдагч: М.Ариунтуяа, Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний албаны ахлах судлаач, доктор (Ph.D.) Судалгааны багийн зөвлөх: Чиба Хисао, Азийн хүний хөгжлийн сан, НҮТББ, тэргүүн, доктор (Ph.D.) Д.Гэрэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга, магистр Судалгааны багийн гишүүн: Б.Баясгалан, Удирдлагын академийн Санхүү, үйлчилгээний албаны дарга, доктор (Ph.D.), профессор Д.Халиун, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор (Ph.D.), дэд профессор Ч.Оюу-Эрдэнэ, судлаач, магистр С.Энхманлай, Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний зохицуулагч, магистр Б.Хонгорзул,Удирдлагын академийн Судалгаа, эрдэм шинжилгээний зохицуулагч, бакалавр