Хайлтын үр дүн

392 илэрц олдлоо.

Сүүлийн 20 жилийн хугацаанд монгол хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөн хүн амын нүүдэл, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ хоол хүнсний нэр төрөл, бүтэц өөрчлөгдөж байгаатай холбоотой бодисын солилцооны эмгэг нэмэгдэх хандлагатай болсон. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр бөөр шээсний замд чулуу үүсдэг байна. Мөн 2008-2009 онд УАТ-д хэвтэн эмчлүүлэгчдийн 21% бөөр шээсний замын чулуу оноштой эмчилгээ хийлгэж байсан бол 2019 оны байдлаар 41% болсон байна. Насны бүтцээр нь үзэхэд 90% нь хөдөлмөрийн идэвхтэй насны хүмүүс байжээ. 2011 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүд бөөр, шээсний замын чулуугаар давамгай өвчилж байсан. Арван жилийн өмнө бүс нутгаар нь судалж үзэхэд 58,1% Улаанбаатар хот, 25,6% Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Булган, Дархан-Уул зэрэг хүн амын төвлөрөлтэй орон нутагт илүү тохиолдож байна. Бөөр шээсний замд чулуутай гэж оношлогдсон хүмүүсийн 85% нь мэс засал эмчилгээ хийлгэдэг бөгөөд дурангийн хагалгааны эзлэх хувь 2012 онд 78%, 2017 онд 88%, 2020 онд 96% болж өссөн байна

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас COVID-19-ээс хамгаалах 4 төрлийн вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрлийг олгосон бөгөөд үүнд Whole-virus inactivated vaccine BBIBP-CorV (Sinopharm, China), BNT162b2 (Pfizer/BioNTech, USA/Germany) ChAdOx1-nCoV-19 (Serum Institute, Indiaand SK-Bio, South Korea) болон Sputnik V, (Gamaleya Institute, Russia) багтана. Монголын нийт хүн амын 65 гаруй хувь буюу 2,254,570 хүн эхний тунг, 2,137,780 хүн BNT162b2, AZD1222, Sputnik V, эсвэл BBIBP-CorV-ийн хоёр тунг авсан байна. Вакцинжуулалтын дийлэнх нь BBIBP-CorV вакцинаар хийгдсэн. Хэдийгээр манай улсад COVID-19-ийн дархлаажуулалт өндөр байгаа ч халдварын тохиолдол мөн өндөр байна. SARS-CoV-2 вирусын шинэ хувилбарууд гарч ирсэн нь тохиолдлын өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйл гэж үзэж байна. 2021 оны зуны давалгааны шалтгаан нь SARS-CoV-2 альфа хувилбарын тархалттай холбоотой байх нь тогтоогдсон. Үүнээс гадна SARS-CoV-2-ий дельта хувилбар манай улсад долдугаар сарын эхээр илэрсэн. Бусад орны мэдээлэл, бодит байдалтай уялдуулан Эрүүл мэндийн яамнаас 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн эрүүл мэндийн ажилтнууд болон бусад тэргүүн эгнээний ажилчдад нэмэлт дархлаажуулалт хийх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг 2021 оны 8-р сарын 30-ны өдрөөс эхлэн 55-аас дээш насны, хавсарсан өвчтэй эмзэг бүлгийн хүн амыг хамруулахаар сунгасан. Үүний дараа 2021 оны 9-р сарын 13-наас эхлэн 18-аас дээш насны бүх хүмүүст нэмэлт тунгийн вакциныг хийхээр болсон. Омикрон хувилбарыг баталгаажуулж, COVID-19-ийн батлагдсан тохиолдол нэмэгдсэний дараа 2021 оны 1-р сарын 07-ны өдрөөс эхлэн 18-аас дээш насны хүн бүрт COVID-19-ийн дөрөв дэх тун буюу хоёр дахь нэмэлт тунг зөвшөөрсөн. Аль ч насны бүлэг эсвэл зорилтот бүлэгт дархлаажуулалт нь сайн дураар хийгдсэн. Холимог нэмэлт тунгийн талаар зарим тоо баримтууд байдаг бөгөөд энэ нь гомолог хувилбартай харьцуулахад илүү сайн ажиллаж болохыг харуулж байна. Ялангуяа, аденовирүсийн вектор вакцин болон mРНХ-ийн нэмэлт тунг хослуулан судалжээ. Гэсэн хэдий ч идэвхгүйжүүлсэн вирусын вакциныг дангаар нь хийх эсвэл mРНХ-ийн нэмэлт тун хийх талаар мэдээлэл алга байна. Энэхүү судалгаа нь манай улсад хэрэглэгддэг COVID-19 вакцины дархлаа үүсгэгч чанарыг үнэлэх, SARS-CoV-2 халдварын эрт илрэлийг үнэлэх олон улсын судалгааны нэг хэсэг юм.

Засгийн газраас 2022 оны 5 дугаар сараас эхлэн нийт хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргаж, гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд одоогийн байдлаар 1,549,479 хүн буюу нийт хүн амын 45.8 хувь нь хамрагдсанаас 62 хувьд нь өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, анх оношлогдсон хорт хавдрын 371 тохиолдол илэрсэн байна. Тус үзлэг, оношилгооноос гарсан үр дүн, өгөгдлийн санд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх, нотолгоонд суурилсан бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хүн амын дунд зонхилон тохиолдож байгаа өвчлөл, нас баралтыг бууруулахыг зорьж байна. Монгол Улсын Засгийн газраас цаашид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх энэхүү арга хэмжээг “Эрт илрүүлэг 2.0” болгон шинэчилж, AI хиймэл оюун ухаан, орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэн үргэлжлүүлнэ.

Эрүүл мэндтэй холбоотой хуулиуд болон Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах арга хэмжээг өргөжүүлэхээр тусгасан нь Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 3-д заасан “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, ДЭМБ-ын “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим, “Хүн төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ” эрүүл мэндийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын томоохон арга хэмжээ юм. Энэ оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үндэсний хэмжээнд эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн ба 09 дүгээр сарын эхний байдлаар 320 мянган хүн хамрагдсан байна. Урьдчилсан тооцооллоор нийт хамрагсадын 65.2 хувь нь хоол боловсруулах, 8.8 хувь нь дотоод шүүрэл бодисын солилцооны, 5.8 хувь нь зүрх судасны, 5.8 хувь нь шээс бэлгийн, 4.3 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөл, 0.7 хувьд нь хавдрын өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн байна. Эрт илрүүлгийн мэдээний сан цаашид улам өргөжих ба мэдээний сангийн мэдээлэл (их өгөгдөл)-д нэмэлт боловсруулалт болон нарийвчилсан дүн шинжилгээг хийх шаардлага байна.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны 03-р сарын байдлаар 18-аас дээш насны нийт 224,226 хүн урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан байна. Эдгээр урьдчилан сэргийлэх үзлэгийн 66.2% нь Улаанбаатар хотод, 33.8% нь хөдөө орон нутагт хийгдсэн байна. Хөдөө орон нутгаас Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймаг эрт илрүүлгийн үзлэгээрээ хамгийн өндөр байна. Хугацаагаар нь авч үзвэл нийт үзлэгийн 65.8% нь 2022 онд, үлдсэн 34.2%-ийг 2023 онд хийгдсэн үзлэг байна.

Судалгааны үр дүн нь өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжил, гүйцэтгэлийн ерөнхий төлөв байдлыг тодорхойлж, цаашдын сургалт дасгалжуулалт, бодлого төлөвлөлтөд ашиглах суурь мэдээллийг бүрдүүлсэн байна. Үүний зэрэгцээ өсвөр насны биологийн өсөлт, хөгжлийн онцлог, хувь хүний ялгаатай байдал нь бие бялдрын хөгжил, гүйцэтгэлд шууд нөлөөлж байгааг харуулж байгаа бөгөөд бэлтгэл дасгалжуулалтыг тухайн насны болон биологийн хөгжлийн үе шатанд нийцүүлэн төлөвлөх шаардлагатайг тодотгож байна.

ҮНДЭСНИЙ ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА Улаанбаатар хот 2026

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр дэх ундны усны чанар аюулгүй байдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хүчин зүйлийг судлан тандаж, судалгааны үр дүнд суурилан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2019 онд 296 сая хүн ГВВ халдвартай, 58 сая хүн ГСВ-ийн халдвартай амьдарч жил бүр 1.5 сая хүн шинээр халдвар авч байна. Дэлхий дахинд гепатитийн вирусийн халдварын шалтгаант элэгний цирроз, элэгний хавдрын улмаас эил бүр 1 сая гаруй хүн нас барж байна. Манай улсын хувьд ч хепатитийн вирусийн халдвар тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа юм. Улсын хэмжээнд 2023 оны байдлаар гепатит вирусийн цочмог халдварын 270 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 0.8 байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 49 тохиолдол, 10 000 хүн амд 0.1-оор өссөн байна. Монгол улсад сүүлийн 10 жилд бүртгэгдсэн гепатит вирусийн цочмог халдвар нь 2014 онд хамгийн их буюу 10 000 хүн ам тутамд 4.0 ногдож, 2016 оноос тууштай буурч байна. Нийт гепатит вирусийн халдварын 0.7 хувийг гепатит А вирусийн халдвар, 46.3 хувийг гепатит В вирусийн халдвар, 44.5 хувийг гепатит С вирусийн халдвар, 8.5 хувийг гепатит вирусийн бусад халдвар тус тус эзэлж байна.

ХӨРСНИЙ БОХИРДЛООС ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛЛИЙГ ТОДОРХОЙЛОХ

Биеийн тамир, спортын салбарын статистикийн суурь мэдээлэл болон салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн мэдээллийг бүрдүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилалтын орчин нөхцөлийг сайжруулах үйл ажиллагаатэй холбоотой шийдвэр гаргалтад шаардлагатай мэдээллийн сан бүрдүүлэх боломж бүрдэх юм.

SARS-CoV-2 вирусээр үүсгэгдсэн КОВИД-19 халдвар дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд тархаж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй тул өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хүндрэл, нас баралтыг бууруулахын тулд дэлхийн улс орнууд КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүсэн. Монгол улс 2021 оны 2 дугаар сарын 23-ний өдөр КОВИД-19 халдварын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн бөгөөд Вероцелл (BBIBP), АстраЗенека (ChAdOx1n-CoV-19), Спутник V (Gam-COVID-Vac), Пфайзер (BNT162b2) гэсэн 4 төрлийн вакциныг хэрэглэсэн. 2023 оны 3 дугаар сарын байдлаар нийт хүн амын 89.6% буюу 2,284,136 хүн вакцины I тун, 85.7% буюу 2,185,597 хүн вакцины II тунд хамрагдсан байна. Иймээс Монгол улсын хүн амд КОВИД-19 өвчний хүндрэлийг тооцох бодит цаг хугацааны мэдээллийг хуримтлуулах, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт болон халдварын дараах дархлааны хамгаалах идэвхийг саармагжуулах эсрэг биеийн түвшинг тодорхойлох шаардлагатай байна.

УАӨ-ийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг болсон. Манай орны хувьд УАӨ-ийн нөлөөнд ихээр өртөж байгаа орнуудын нэгд зүй ёсоор ордог. Ялангуяа, дасан зохицох стратеги боловсруулж, эрүүл мэндийн салбарын ажиллагсдыг энэ чиглэлд чадавхжуулах, мэдээллээр хангах хэрэгцээ шаардлага өндөр байна. Тиймээс үндэсний хэмжээнд хийгдэж буй эрүүл мэндийн ажилтнуудын УАӨ-ийн талаарх мэдлэг болон мэдээлэл олж авахад нөлөөлж буй бэрхшээл, УАӨ-ийн талаарх итгэл үнэмшил, хандлага мөн дадлын судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулахад суурь мэдээлэл болгон ашиглах юм.

/ 2024 он

Энэхүү судалгааны үр дүнгээс харахад харааны алдагдал, бууралт нь нь настныг цогцоор үнэлэх ICOPE үнэлгээний дотоод чадавхийн бууралтыг үнэлэх 6 эрхтний салшгүй бүрэлдэхүүн хэсэг юм. Харааны чадварын бууралт нь хүрээлэн буй орчны саад бэрхшээлүүдтэй хамт ахмад настны чөлөөтэй хөдлөх, үйл ажиллагаа гүйцэтгэх, санасандаа хүрэх боломжийг хязгаарлаж, амьдралын болон сэтгэл санааны амар амгалан байдалаа хадгалах, эрүүл насжилтад чухал нөлөөлөх үүрэгтэй. Иймд бид ахмад настны харааны чадавхийн алдагдлыг ICOPE үнэлгээний аргаар эрт илрүүлэх, алдагдалтай тохиолдолд лавшруулан оношилж харааны алдагдлаас эрт сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

/ 2024 он

Судалгаанд хамрагдсан 392 ахмад настны хам шинжийг /ICOPE/ үнэлгээгээр үнэлэхэд хөдөлгөөний чадвар бууралттай 86.7%, харааны бэрхшээлтэй 86%, сонсгол бууралттай 78.3%, сэтгэл гутралтай 20% байна. Харааны бэрхшээл нь хөдөлгөөний чадвар бууралт шууд хамааралтай (p

/ 2020 он

1. Үндсэн өвчний хяналтад байнга үзүүлэн эмийг эмчийн зөвлөсний дагуу хэрэглэдэг настан 73.5% байна. 2. Настан дунджаар хоногт 5.3±2.7 эм, биологийн нэмэлт хэрэглэж байгаа нь олон эмийн хэрэглээтэй байгааг харуулж байна. 3. Настанд эрсдэлтэй эмийн хэрэглээний шалгуур үзүүлэлтээр үнэлээд үзэхэд 31.5% байна. Настанд эрсдэлтэй эмүүдээс үрэвслийн эсрэг дааврын бус эмнүүдийн хэрэглээ 32.5%, төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлөх эмийн хэрэглээ 30.5%, ходоодны шүүрэл ялгаралтыг дарангуйлах эмийн хэрэглээ 25.3%, шээс хөөх эмийн хэрэглээ 23.4% тус тус хэрэглэсэн байна. 4. Настанд эрсдэлтэй эмийн хэрэлээний шалгуурт заагдсан эмийн талаарх мэдлэг жор бичиж буй эмч ч, хэрэглэж буй настанд байхгүй байна.

Судалгаа