Хайлтын үр дүн

392 илэрц олдлоо.

/ 2021 он

Сүхбаатар дүүрэгт амьдарч буй эрүүл мэндийн IV,V бүлгийн настнуудын дунд доройтол 80.3% тохиолдож байна. Зонхилох хүндрэлийг судлаад үзэхэд настны асаргаа, сувилгаатай холбоотой хүндрэл болон настны хоол тэжээлийн дуталтай холбоотой хүндрэл зонхилон үүсч байгаа нь настны өвөрмөц урт хугацааны асаргаа сувилгааны салбар хэрэгтэй байгааг харуулж байна. Эсвэл доройтолтой настны асран халамжлагч нарт настны асаргаа сувилгааны талаар эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгцээтэй байгааг харуулж байна.

/ 2023 он

Өвдөгний остеоартритийн үед эмчилгээний бүлэгт хөдөлгөөн засал болон физик эмчилгээ, хяналтын бүлэгт зөвхөн хөдөлгөөн засал эмчилгээ хийхэд статистик ач холбогдол бүхий ялгаагүйгээр өвдөлт буурч үений далайц сайжирч, тэнцвэр нэмэгдсэн. Иймд хөдөлгөөн засал эмчилгээ нь өвдөгний остеоатритийн үед үйл ажиллагааны чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой эмчилгээ гэж дүгнэлээ.

/ 2012 он

1. Геронтологийн үндэсний төвөөр үйлчлүүлэгч настнууд сэргээн засах эмчилгээний төрлөөс дулааны эмчилгээ, уламжлалт эмчилгээнээс зүү эмчилгээнд түлхүү хамрагдсан байна. 2. Настнуудын хувьд сэргээн засах эмнэлэгтэй болох, настны сувиллын тоог нэмэгдүүлэх, мэргэшсэн эмч сувилагч нарын тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна.

/ 2025 он

1. Биеийн жингийн индексийн үнэлгээгээр илүүдэл жинтэй настан 64 хувийг эзэлж байна. 2. 55-64 насны хүмүүсийн бие бялдрын үзүүлэлтээр эрэгтэйчүүдийн 96.2, эмэгтэйчүүдийн 98.6 хувь нь хангалттай сайн үнэлгээ авсан байна.

/ 2012 он

Энэхүү судалгааны ажлын үр дүнгээс харахад “Геронтологийн төв”- өөр үйлчлүүлж буй ахмад настануудын дунд сэтгэл түгшилт болон стресс, гутралын байдал тодорхой хэмжээнд байгаа төдийгүй сэтгэл түгшилтийн байдал нь хамгийн өндөр хувьтай гарсан байна. Мөн эдгээр үр дүнгээс харахад боловсролын түвшин дээрхи судалгааны гурван шалгууртай сул урвуу харилцан хамааралтай гарсан байна. Харин нас дээрхи гурван шалгуур үзүүлэлттэй хэдийгээр урвуу харилцан хамааралтай гарсан хэдий ч стрессийн түвшинтэй бараг харилцан хамааралгүй байна. Энэ бүхнээс дүгнэж үзэхэд Монголын мянга мянган ахмад настны төлөөлөл болсон эдгээр хүмүүсээс авсан судалгааны үр дүн нь хэдийгээр бүх хүмүүсийг төлөөлж чадахгүй ч тодорхой хэмжээний хүмүүсийг төлөөлж байгаа. Ахмад настануудын сэтгэл түгшилтийн байдал өндөр байгаа болон стресс сэтгэл гутралын байдал байгаатай холбогдуулан ахмад настнуудад болон эдгээр сэтгэлзүйн асуудалд өртөх эрсдэлт бүлгийн ахмадуудад зориулсан сэтгэл түгшилтийг багасгах, сэтгэл гутрал , стрессийн сэтгэл засал эмчилгээ, сургалт , ахмад настануудын уулзалт зэрэг нийгэм болон хувь хүнд чиглэсэн үйл ажилгаануудыг холбогдох байгууллага олон нийтийн зүгээс зохион байгуулах хэрэгтэй гэсэн зөвлөмж дэвшүүлж байна.

/ 2020 он

Энэхүү улс орны оношлогооны судалгааны зорилго нь Монгол Улсад шинээр гарч ирж буй урт хугацааны тусламж үйлчилгээний бодлого, хөтөлбөр, тогтолцооны талаарх гүнзгий мэдээлийг бий болгох юм. Улс орны оношилгооны судалгаанд хүн ам зүй, ахмад настнуудын хэрэгцээ, тусламж үйлчилгээний хангамж, бодлого зохицуулалт, байгууллагын зохион байгуулалт, чадавхи, хүний ​​нөөц, санхүүжилт зэрэг асуудлуудыг хамаарна.

/ 2025 он

Монгол улсын хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдлыг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний чиг хандлага, зөвлөмж боловсруулахад судалгааны зорилго оршино.

“ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫНТӨСӨЛД ХИЙСЭН ҮР НӨЛӨӨНИЙ ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН

/ 2024 он

Эрт илрүүлэг үзлэгт хамрагдсан насанд хүрсэн хүн амын дундах халдварт бус өвчний эрсдэлийн тархалтыг тогтоосон энэхүү тайланд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт 2022-2023 оны хооронд Монгол улс(МУ)-ын 18 ба түүнээс дээш насны нийт 447.409 хүнийг хамруулсан бөгөөд тэдгээрийн 279.388 (62.4%) эмэгтэйчүүд, 168.021 (37.6%) эрэгтэйчүүд байв. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан насанд хүрэгчдийг оршин суугаа орон нутгаар харьцуулан үзвэл хамрагдалтын түвшин Улаанбаатар хот (n=247.795) д илүү, аймаг орон нутаг (n=199.614)-т бага байна.

/ 2024 он

Зорилго: Эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээний түвшинг үндэсний хэмжээнд үнэлэх

/ 2024 он

Судалгааны зорилго: Сонгогдсон аймаг, дүүргийн Чихрийн шижинтэй иргэдийн эргэн хяналтыг сайжруулах, хүндрэлийг эрт илрүүлэхэд гар утасны үйлчилгээг ашиглах туршилт судалгааны загвар боловсруулах

/ 2024 он

Үндэсний түвшинд 2022-2023 оны хичээлийн жилд хийсэн энэхүү судалгаанд хот, хөдөөгийн Ерөнхий боловсролын сургуульд өдрөөр суралцдаг 8-12 дугаар ангийн 3311 суралцагчдыг судалгаанд хамруулсан. Сургуулийн орчинд хичээлээс гадуур хэрэгжүүлж буй хүүхдийн хөгжлийн үйл ажиллагаанд 13-17 настай хүүхдүүдийн 58.9 хувь нь хамрагдаж байна. 16-17 настай хүүхдүүдийн хамрагдалт бусад насны бүлгийн хүүхдүүдээс илүү байв.

/ 2024 он

Үнэлгээнд Улаанбаатар хотын Сонгинохайрхан (СХД), Баянзүрх (БЗД) дүүргийн ЕБС ийн 1-5 дугаар ангийн 540 сурагчид хамрагдав.

/ 2024 он

: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газарт 2024 оны 06 дугаар сарын байдлаар бүртгэгдсэн “6-17 насны хүүхдүүдээс стрептококк бактерийн халдварыг илрүүлэх хоолойн арчдасны шинжилгээ”-ний хариуг авахад УБ хотын найман дүүргийн 198’398, Сэлэнгэ аймгийн 17 сумын 16’026 нийт 214’424 хүүхдийг тус шинжилгээнд хамруулсан байна.

Амиа хорлолт нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байгаа бөгөөд (ДЭМБ, 2021) өсвөр насныхны нас баралтын тэргүүлэх шалтгааны 4 дүгээрт амиа хорлолт орж, амиа хорлолтын нийт тохиолдлын 77% нь хөгжиж буй болон ядуу буурай орнуудад бүртгэгдэж байна. Монгол улсын хувьд 2021 оны байдлаар, 100000 хүн амд ноогдох амиа хорлож нас барсан дундаж тохиолдлын тоо 15.0 байгаа нь дэлхийн дунджаас (10.6), 4.4-өөр, бүсийн дунджаас (10.2) 4.8-аар илүү байгаа нь Номхон далайн Баруун эргийн бүсийн хэмжээнд 5 дугаарт орж буй үзүүлэлт болж байна. Манай улсад сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 16.9 мянган хүн нас барснаас 2.8% орчим нь амиа хорлож нас баржээ. 2010-2019 оны дунджаар нийт нас барсан хүн амын 60.5%, амиа хорлож нас барсан тохиолдлын 85% нь эрэгтэй хүйсийнх байв. Монгол улсын Эрүүл мэндийн үзүүлэлт 2021- оос үзвэл 2021 онд 483 хүн амиа хорлож нас барсан ба энэхүү үзүүлэлтийг 10 000 хүн амд харьцуулахад 1.5 байгаа нь сүүлийн 10 жилийн дунджаас 19, 2020 онтой харьцуулахад 32 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна. ДЭМБ-ын тайланд нийт 103 улс оронд хийсэн судалгаанаас харахад 11.9% нь архинд донтох эмгэгтэй байна. Үүнээс харахад архи, мансууруулах хэрэглэх эмгэгтэй хүмүүсийн эзлэх хувь жилээс жилд ихсэж байгаа боловч эмчилгээ үйлчилгээнд хамрагдах байдал нь хангалтгүй байсаар байна гэжээ. Манай улсад ДЭМБ-ын санхүүжилтээр хийсэн судалгаагаар дэгдэмхий уусгагч бодисын хэрэглээ 5.3% байсан ба сэтгэц идэвхт бодисын хэрэглээ 22% (33) байгаагаас каннабис (8.7%), харин тайвшруулах, нойрсуулах эм (8%) зонхилж байна. Мөн ЕБС-ийн 9-10-р ангийн 1000 сурагчдын дунд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 9% нь мансууруулах бодис хэрэглэж байсан. СЭМҮТ-ийн 2013 оны Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар архинд донтох эмгэг 6.2% байсан бөгөөд 1986-1992 онд хийгдсэн судалгаатай харьцуулахад архинд донтох эмгэг 40 дахин ихэссэн байна. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 05 сарын 30 өдрийн 104 дүгээр дугаартай зарлигийн 12 ба 13 дугаарт зүйлд Монгол улсын хэмжээнд амиа хорлож нас барсан болон амиа хорлох оролдлого тохиолдлыг бүртгэх мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох байгууллагуудын нэгдсэн сүлжээтэй болох гэсэн бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” тунхагласан зорилгын 3.5.1-д “Үндэсний хэмжээнд мансууруулах бодис ба архинд донтох эмгэгийн тархалт, эмчилгээний хамралтыг судлах”, 3.4.2-д “Амиа хорлож нас барсан тохиолдлын түвшин” заасан шалгуурыг хангах ажлын хүрээнд 2018-2019 онд Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс гаргасан (06/05 тоот зөвлөмж, 1а/2551 албан тоот) үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэн ажиллах үүргийг биелүүлэхийн тулд энэхүү судалгааны ажлыг хийх хэрэгцээ шаардлага буюу үндэслэл болж байна.

Судалгаа